Skip to main content

Posts

Bye , My love 2025.11.02

Recent posts

5 years

 5 жил болжээ. Хачирхалтай нь чамайг гэх миний сэтгэл анхныхаасаа ч илүү гүн болсон.  Сүүлийн үед мэдрэмж гэхүү хэлмээр байгаа үгнүүд минь бүр их болж олон удаа өөрийгөө болиуллаа. ккк . Зогсоо чөлөөгүй яриад  баймаар санагдаад байна. Хэцүү зүйл, баяртай зүйл бүгдийг нь хамгийн түрүүнд ярьмаар байна. 

Дургүй эрчүүдийн зан чанар

  1. Хариуцлага хүлээдэггүй, буруугаа хүлээдэггүй, үргэлж гомдол шалтаг хэлдэг.  2. Өөртөө итгэлгүй, зориггүй.  3.Өөрийгөө санхүүгийн хувьд авч явах чадваргүй.  4.Бусдыг ашиглах гэдэг.  5.Эцэг эхтэйгээ хар яр гэж харьцдаг.  6. Өөрийгөө үргэлж дөвийлгөдөг, бусдыг доош хийдэг. 7.Үргэлж гомдоллодог, өөрийгөө ийм тийм гэж гоншигонодог.  8. Хүн ялгаж харьцдаг.  9. Найдваргүй, итгэл даахаар биш.  10. Махан биеийн, бэлгийн хүслээ барьж чаддаггүй.  11. Ямар нэг зүйлээс хамааралтай, донтсон.  12. Бие даан шийдюэр гаргах чадваргүй, mama's boy. 13. Түргэн ууртай, биеэ барьдаггүй, уурлахаараа юм хум авч шиддэг.  14. Хувиа хичээсэн.  15. Аж ахуйн наад захын юм хийх эв дүйүгүй.  16. Заваан бохир, муухай үнэртэй.  17.Залхууч, үргэлж хэвтдэг.  18. Хэтэрхий юм юманд оролцдог.  19. Хэнэггүй, хайнга, юмыг тооцоолдоггүй.  20. 

Оройн хоолны дараа

  Ажил 17:00 болсноос хойш 2 дахь удаагаа гэртээ 6:30 гэхэд ирлээ. Мах чанаж идчихээд бас 3 өдөр зав л гарвал уншсан номоо сая  дуусгачихаад,  нэг л тэмдэглэл бичмээр санагдаад бичиж сууна. Бусад хүн уншдаггүй тохиргоотой бичнэ гэж бодож байгаа ч  бичсэний дараа яах эсэхийг мэдэхгүй байна.  Ном кино яагаад хүний зүрх сэтгэлийг ингэж хөдөлгөдөг юм бол? яг л бодит юм шиг. Бас дуу хөгжим. Хэрэв эдгээр зүйл  байхгүй байсан бол хүний ертөнц ямар саарал бүрхэг, бас нэг нэгнээ ойлгох, энэрэх хайрлах, хүсэх тэмүүлэх зүйл байхгүй байх байсан болов уу? Ямартаа ч Нийгэмд үнэхээр тустай зүйл. Тийм болохоор урлагийнхан уг нь их чухал хүмүүс. Гэхдээ юмсыг мэдэрдэг, эргэцүүлдэг, массаас илүү давж хардаг, учир утгыг эрдэг, эсвэл бүр бүх л өвдөлт, урвалт, уналт, шарх гээд тэдгээрийг амссан хүмүүсээс жинхэнэ үнэн, бодит бүтээл гардаг байх.  Өнөөдөр англи хэлний багш хичээл орсон. Бараг 1 жилийн дараа дахин хичээл орсон байх. Бас 1 жилийн дараа уулзаж байгаа юм байна. Тэ...

Fluffy boy

 Би бүр маш муу , маш муухай хүн гэдгээ улам харж байна.Өнөөдөр нэг хүнээр өмхий дотортой, 2 нүүртэй, илжирсэн гэх мэт үгнүүдийг сонслоо. Согтуу байсан байх гэж бодож байгаа ч үнэндээ хүн согстсон үедээ жинхэнэ бодож санадаг юмаа хэлдэг байх. Үнэндээ би их чухал хүнийг нь дорд үзсэн юм шиг ярьсан болохоор уурласан байх. Гэхдээ би хэлсэн үгэнд нь гомдохгүй, бас өөрийнхөө үгэнд ч харамсахгүй байна. Учир нь миний хэлсэн, тэрний хэлсэн аль аль нь үнэн байх, эсвэл эсрэгээрээ үнэн биш байх. Үнэндээ аль нь байсан ч надад наалдах юм огтоосоо ч алга.  Fluffy гэж арзгар үсийг өхөөрдсөн нэр. Тиймээс ч энэ бичвэрээ тэгж нэрлэсэн юм. Надад нэг арзгар үстэй хүн гарч ирсэн. Их хөөрхөн. Зөөлөн, бас хүүхэд шиг ч юм шиг, том хүн шиг ч юм шиг. Миний ойлгомжгүй, тогтворгүй, жоохон юм шиг занг хүлээж аваад ч байгаа юм шиг тийм хүн. БИ хэлсэн үгэнд нь100  хувь итгэх эсэхээ одоо ч сайн мэдэхгүй л байгаа. намайг эргэлзүүлж байгаа зүйлүүд нэлээд байгаа ч  anyway he makes me feel happy, worth...

These days 2025.07.22

  07 сарын 7нд Өмнгөговь явсан. Хуриманд оролцонгоо цааш хэсэг газар үзэхээ явсан. Цаг агаар маш гоё байсан. Хамт явсан хүмүүс ч гоё байлаа.  Аялал гоё байсан. Гэхдээ дараагийн удаад ганцаараа эсвэл нэг, хоёр хүнтэй явбал гоё санагдсан. Гэр бүлтэй биш, бас жоохон хүүхэдтэй хамт биш, бас хэт хэмнэж биш, аль болох тухтай явбал гоё санагдсан.  5 өдрийн дараа гэртээ ирсэн. Амарсан гэхүү, мэдкү хэдэн өдөр гэртээ байж байгаад кэмпдээ явсан. Энэ жил магтан дуунд үйлчлэх нэг тийм сонин байсан. Зүгээр л өөрсдийгөө  бусдад харуулах гээд байгаа мэт мэдрэмж төрсөн. Ямар нэг босгон байгуулах, хүмүүсийг уриалах тийм хүч, сүнс байхгүй ... ер нь л их онцгүй байсан. Open Mic эдр шал хэрэггүй санагдсан. Кэмп энэ жил тэр чигтээ маш залхуутай байсан. Хурдан гэртээ харимаар санагдсан.  Догдолж хүлээх юм юу ч байхгүй болчихлоо. Одоо хиймээр байгаа зүйл ганцаараа Хятад ч юм уу хаа нэг тийшээ явмаар байна. Хагас сайнд гэртээ өнжмөөр байна. Дэглэмээ дахиж эхлээд хөнгөн шингэн баймаар ба...

"Энэ хэрэг хэрхэн эргэхийг харж хүлээ."

Ойрдоо яг л уйлах гээд байх юм. Дотор нэг юм дарчихсан юм шиг л , завгүй үедээ түр мартчихдаг ч ганцаараа байх үедээ их хэцүү болж автобусанд, алхаж байхдаа гээд бодох төдийд яг л уйлчих гээд өөрийгөө барьж барьж гэртээ очихоороо нэг уйлах юм. Гэхдээ бас нэг сайхан нэвширтэл уйлчихгүй юм. Дотроос яагаад , яагаад гэж бодогдож бүх гомдлууд минь нэг нэгээрээ гарч ирж сэтгэл минь буцаад өмнөх саарал үе рүүгээ очих гээд байна.  Болохгүй шүү, тэр үе руу дахиж очихгүй. Яаж гарч ирлээ дээ. Ийм үед ганц хэлэх зүйл нь Бурхан... Ингээд миний гомдлын үгсээр дүүрэн залбирал минь эхэлж байгаа юм.  - Яагаад надад ингэж хандаж байгаа юм? - Яагаад намайг үл тоож байгаа юм ?  - Яагаад энэ бүх зүйл ийм байгаа юм ? - Би яавал болох вэ ?  -  Би яагаад ийм хамааралтай юм бэ? - Миний сэтгэл зүй яагаад ийм хүчгүй юм бэ ?  гэх мэт гомдлуудаар үргэлжилнэ.  Ийм үедээ би ихэвчлэн дуугүй, чимээгүй болдог. Гэхдээ энэ удаад би тэгэхгүй. Би өөрийгөө ялна.  Нэг хүнээс болж миний ...

I am so happy.

2025.05.28  Яг хэзээнээс ийм болсныг мэдэхгүй, гэхдээ ааажим аажимаар миний сэтгэл зүй, амьдралын хэмнэл, эрч хүч, идэвхи маань улам сайжраад л яваад байна. Би цуглаанд ч, ажилд ч, энгийн бусад өдөр тутмын хэвшилдээ ч, хоол унд, эрүүл мэнд гэх мэтэд ер нь их эрч хүчтэй байгаа. Сүүлийн үед бүр баяр хөөр, урам зоригоор дүүрэн байгаа.  Өнгөрсөн 7 хоногт Хэнтий цуглаан руу яваад ирсэн. Энэ хагас сайнд Багануур цуглаан руу явж магтан дууны уулзалт хийх гэж байгаа. Энийг их удаан бодсон хэрнээ гэнэт ийм хурдан бүтчихнэ гэж бодоогүй. Габотой ярилцаж байтал шууд хийхээр болчихсон. Эрэгтэй хүн илүү зоригтой, шийдэмгий юм болов уу, ямартаа ч их гоё байна. Би бас нэг хичээлийг сонгож авч хүмүүст ярина.  Хоолны дэглэм маань хэсэг жоохон алдагдсан ч ер нь гэхдээ сайн байгаа. Жин ч хасч байна. Одоо бараг 50 хонож байх шиг байна. 59 кг байсанаас одоо 53 кг болсон байна. Хувцаснууд ч гэсэн гоё зохиж байгаа юм шиг. Ажлынхан намайг гоё хувцаслаж байна гэсэн. Би цаашдаа 45 кг болох хүртлээ ...

First week

 Шинжилгээний хариу :   2025.03.29 TSH-17  anti-TPO:682  Шинжилгээ:110.000 2025.04.07  Үзлэг Эхо-70.000 Эмчийн амнаас албан ёсорр Хашимото гэж сонслоо. Хооллолт 100 хувь хамаатай гэнэ. Насаараа эм ууна, мөн хоолны  дэглэм барина. Жимс, ногоо , мах идээд эмээ уугаад 7 хонолооо. Зовиур нэлээд дэрдсэн. Эм тасарсан хоёр долоо хоног маш их ядарсан. Өнөөдөр биений юм ирсэн болоод ч тэрүү чихэрлэг юм идмээр байна, бас сэтгэл санаа маш тогтворгүй байна.  Доожийтой магтан дууны талаар жоохон ярьтал дээрдлээ.  Нээрэн би анх удаа улирлын бонус авлаа. Их хэрэг боллоо. Гэхдээ л цалин дуусчихсан. Энэ он дуустал нэлээд гүрийгээд он гараад сайхан болмоор л байна. Хүн бүр л алдаа хийдэг, миний хувьд энэ зэргийн алдаа яахав л гэж өөрийгыы тайвшруулая. Лигро харилцаа дууссан. Гэхдээ дуусахгүй шинжтэй.  Өнөөдөр санаанд оромгүй нэг дуудлага ирлээ. Гэхдээ муу мэдээ. Зохицуулна даа.  За дэглэмийн тухай бичье. Ерөнхийдөө хэцүү юм нэг их алга. Хар шоколад и...

Гэрээсээ 3-н өдөр гарсангүй.

 Гадаа -35 градус шиг л тачигнаж байна. Яг ийм үед амралтаа авсандаа баяртай байна. Гэрээсээ гаралгүй 3н өдөр боллоо. Өдрийн 3ны 2т нь унтаж, үлдсэн цагт нь netflix үзэж , хоол идэж, цэвэрлэгээ хийж өдөр өнгөрүүлж байна. Өнөөдөр 2 удаа хоол хийсэн, иога хийсэн, бас дрожоо цэвэрлэсэн. Өчигдөр юу хийснээ санахгүй байна.  Өдрийн тод нар өрөөнд тусах их гоё юм байна. Өглөө ханатлаа унтаад хүссэн цагтаа сэрээд, гэртээ ганцаараа, ус ууж эмээ уугаад усанд орчихоод кофе, өглөөний цайгаа уунгаа нэтфликс үзэх үнэхээр сайхан байна.  Орой яг байгаа мах , байцаа, будаагаараа  хоол хийж байтал өрөөний эгч ажлаас ирж таараад ажлаасаа авчирсан ногоогоо гаргаж өгсөн. Би ч ногоог нь арилгаад хоюул хамт хоол идсэн сайхан орой байлаа. Манай өрөөний эгч ногоо ялгадаг газар ажиллаад, ажил нь ногоо авч явахыг зөвшөөрдөг ч эгч санаа зовоод авчирдаггүйгээ орой болгон ярьды, өнөөдөр зориг гарган авчирж байгаа нь энэ. Бид хоёо хамт амьдраад бараг нэг жил болж байна. Хоорондоо хүйтэн хөндий биш...

我对你没意思

I am thankful for he is being honest with me. It is just hard to accept. I said to him many times he is cold. But surely, he is opposite. He is really warm and patient. He is a good listener. That makes me me into him. He is so matured.  It was very shameful that i was just like a little girl, so needy , clingy... but i tried to control.  No.... i didnt want to control. I just wanted to be as i am. That feeling was true, and that was real me.  I am not saying i was right.  It hurts me. It made me feeling down. I am feeling unworthy, not good enough, unfair. I cang accept this feeling anymore. Because it is not only this time.  I hate him, i hate all people who ignore me, look down me , but i hate the most myself.  Why dont i love myself ? Why dont i respect myself ? Why did i let them not respect me ? I let it myself. Surely, not them , i am ruining myself, thats me. 

Он дууслаа , дүгнэх үү? яах уу?

2024.12.28 Энэ зураг бол яг одоо өрөөндөө байгаа зураг маань. Өчигдөр 20:00 цагт унтаад өдөр 11 цагт сэрсэн. Өчигдөр ажлаасаа гараад 19:00 цагт гэртээ ирсэн. Энэ бол амжилт ккк.  Өнөө өглөө маш гоё өглөө байлаа. Би ер нь удаан өглөөд дуртай. Яарч сандраад байхаар тэрэндээ хэцүү болчихдог. Тийм болохоор тайван босоод хөшгөө нээгээд кофегоо нэрээд юм уншаад нэг тийм тайван өглөөд дуртай. Өнөөдөр тийм өглөө байна.  Өнөөдөр гэртээ сууж айлуудаа бичих төлөвлөгөөтэй. Бүх юмаа бэлдчихсэн. Файл, гар, хулгана, утас гээд.. Ядаж энэ нөүтбүүк маань байдагт баярлаж байна. Энэ маань эвдрэхгүй жоохон тэсээсэй. Харин ажил дээр спикэрээ орхичихож. Би ирэх онд ер нь хагас сайнд цуглаанд огт очихгүй гэдгээ хэлчих үү? Би хагас сайнд яг өөрт гаргадаг чанартай цагтай болмоор байна. Тэр нь өөрийгөө эрхлүлж жаргаах цаг биш, өөртэйгээ ажиллах, хэлээ давтах, төлөвлөгөө юмаа цэгцлэх, ирэх 7 хоногтоо бэлдэх гэх мэт. Энэ талаар бодоё. Нэг л их олон юманд явсан, тэгснээ сэтгэл санаа нь ч тогтворгүй, хаашаа...

Эрчүүд үнэндээ өрөвдмөөр

 Эрэгтэйчүүдийг багаас нь ийм болгодог юм уу эсвэл, угаас байгалиасаа ийм өгөгдөлтэй юм уу ? Тэдний дотор үргэлж сул дорой харагдахвий, ялагдахвий, жийгдихвий гэсэн айдас нуугдаж, тэрийгээ хамгаалахын тулд гадаад ертөнц болох нийгэм, ажил, найз нөхөд, хүрээлэл, чуулган гээд бүхий л газар - би хүчтэй, би гуйхгүй, би чадна, би болно" гэсэн баг зүүж, үргэлж бусдаас өөрийгөө хамгаалсан хуяг, дуулга өмсөж явдаг юм шиг. Би шүүмжлэх биш, зүгээр өрөвдөж байна. Ядардаг байх даа. Би уг нь - надад ядарч байна, хэцүү байна гэж хэлсэн ч зүгээрээ гэсэн ч угаасаа өөрсдөө тийм байгаагаа ч мэдэхгүй юм байна. Дотроос нь үргэлж би чадах ёстой, ялах ёстой гэсэн үзэл суучихсан юм шиг байна. Тэгээд бодлоо.  Тэр бүх хамгаалалтуудаа тайлаад яг байгаагаараа, сул доройгоороо байсан ч бүгдийг нь ил гаргасан ч тухтай байдаг ядаж ганц газар , ганц хүн байдаг  байгаасай. Байдаг болов уу. Хэн нэгэн надад тийм байвал би лав баярлана. 

29th birthday

  Өчигдөр төрсөн өдөр минь болж 29 нас хүрлээ. Миний ажлын хүмүүс, магтан дууныхан мэнд хүргэж бэлэг өгч баярлуулсан. Бас аав ээж, эгч 2 дүү залгаж мэнд хүргэсэн. Ажлын өрөөнийхөн надад гоё кэйбөүрд, маус өгсөн. ёстой санаанд ороогүй бэлэг байсан. Тэгээд би бодлоо. Хүн нээрээ эцсийн эцэст бусад хүмүүсийн хайр, халамж ер нь бусад хүмүүсийн хүчинд л амьдрах хүсэл, урам, хүч авч явдаг байх нь. Хичнээн хүчтэй, чадвартай, чадалтай хүн байлаа ч хайртай дотны хүнгүй бол хэн ч биш, бас ямар ч утгагүй байх юм байна. Тийм болохоор хайртай хүмүүсээ, бас чамайг хайрладаг хүмүүсээ гомдоохгүй, үл тоомсорлохгүйг хичээж амьдрах хэрэгтэй байх нь.  Орой ажил тараад гэр рүүгээ харьсан. Яахав нэг их хүлээлт байгаагүй ч сэтгэлийн мухарт бол жоохон ч гэсэн ганцаардсан мэдрэмж бол байсан. Гэхдээ том болсных уу, эсвэл зүгээр хүлээн зөвшөөрснийх үү нэг их гомдол, ганцаардал байхгүй байсан. Тэгээд өрөөндөө ороод гэрлээ асаатал манай 2 үеэл манай гэрт ирчихсэн надад сюрприз барьсан. Би ёстой их баярласа...

I am dying to talk to you.

 I miss you sooo much. 😒. Би ер нь энд хамаг юмаа бичиж сэтгэлээ онгойлгодог боллоо. Өнөөдөр өөрийгөө ямар их барьсан гээч 🤣 тэгээд тэвчкү болохоор нь энд бичиж гаргая гэж бодлоо. Би угаасаа доторхи зүйлсээ гаргаж ярьж байж тайвширдаг юм шиг байна. Тэгэхгүй бол толгой дотор эргэлдээд өөр юм бодож төвлөрч чадахгүй нь ээ.  Хэдэн сар тааралдахгүй нь ээ. Гунигтай л юм. Ядарч байгаа болов уу. Хүчтэй байгаасай. Би зууралдаж байгаа мэт санагдаж байгаа болов уу? эсвэл дэмжиж байгаа мэт санагдаж жоохон ч гэсэн тус болдог болов уу?  Би хуучин санаагаа үргэлжлүүлэн хийж байгаа. Тэр нь Үл устах Үгсийн номноос бичлэг болгож оруулах, номны хэсгээс уншаад оруулж байгаа. Бурханыг эрэн хайхуй ном бол үнэхээрийн гоё ном. Хэрэгтэй хүндээ хүрч нэг ч гэсэн хүнд Бурхан руу эргэх, итгэл нь сэргэх, урам өгөх сэдэл болоосой гэж хүсч байна. Бас энэ зорилго минь өөрчлөгөхгүй байгаасай. Одоохондоо үнэндээ хүмүүс нэг тоохгүй байх шиг санагдаж байна. Би мэдээж гэнэт танихгүй хүмүүст хүрээд хандалт а...