Би бүр маш муу , маш муухай хүн гэдгээ улам харж байна.Өнөөдөр нэг хүнээр өмхий дотортой, 2 нүүртэй, илжирсэн гэх мэт үгнүүдийг сонслоо. Согтуу байсан байх гэж бодож байгаа ч үнэндээ хүн согстсон үедээ жинхэнэ бодож санадаг юмаа хэлдэг байх. Үнэндээ би их чухал хүнийг нь дорд үзсэн юм шиг ярьсан болохоор уурласан байх. Гэхдээ би хэлсэн үгэнд нь гомдохгүй, бас өөрийнхөө үгэнд ч харамсахгүй байна. Учир нь миний хэлсэн, тэрний хэлсэн аль аль нь үнэн байх, эсвэл эсрэгээрээ үнэн биш байх. Үнэндээ аль нь байсан ч надад наалдах юм огтоосоо ч алга.
Fluffy гэж арзгар үсийг өхөөрдсөн нэр. Тиймээс ч энэ бичвэрээ тэгж нэрлэсэн юм. Надад нэг арзгар үстэй хүн гарч ирсэн. Их хөөрхөн. Зөөлөн, бас хүүхэд шиг ч юм шиг, том хүн шиг ч юм шиг. Миний ойлгомжгүй, тогтворгүй, жоохон юм шиг занг хүлээж аваад ч байгаа юм шиг тийм хүн. БИ хэлсэн үгэнд нь100 хувь итгэх эсэхээ одоо ч сайн мэдэхгүй л байгаа. намайг эргэлзүүлж байгаа зүйлүүд нэлээд байгаа ч anyway he makes me feel happy, worthy and loved. Тийм болохоор би түлхэж чадахгүй бас бүр ойртож чадахгүй байгаа. Энийг уншихгүй байх гэж бодож байгаа ч уншвал юу гэж бодох бол?
шөнийн 3:00 цаг
би мах чанаж идэж байна. Хуягаа намайг тэгж хэлсэнд уурлаж уу? эсвэл завгүй2 гээд налаа зайгаа брьж байгаа юм шиг санагдаж байгаа тэр залуугаас болоод уу? эсвэл сураггүй таг чиг болсон тэрнээс болоод уу? эсвэл өөрийн биеэ дийлэхгүй олон цагаар чөлөө авач цалингаа хасуулж байгаа өөрөөсөө болоод уу? эсвэл үнэхээр сайн явсан ч бууж өгсөндөө харамсаад уу? мэдэхгүй сэтгэл санаа минь авах юм алга. Маргааш дахиад харамссан, бас дахиад шинээр эхэлнэ гэсэн тэнэг өөдрөг бодлоосоо болоод дахиад өөртөө гутарч уур хүрэх байх. новш юмаа. Энэ сард бүх төлөлтүүд хэтрээд, цалин хүрэхгүй дээрээс нь ... мэдкүээ