My liberation notes
Энэ киног үзэж шөнийн 3н цагт унтсан.
Киноны таларх сэтгэгдлээ бичихээр шийдлээ. гэхдээ яг тэр мэдрэмжүүдийг илэрхийлж бичиж чадах нь уу үгүй юу.
Энэ кино Сөүл хотоос маш хол амьдардаг нэгэн энгийн тариачин айл, тэдний 3н хүүхдийн талаар гардаг. Өглөө болгон маш эрт гэрээсээ гарч, оройдоо ажлаа тараад шууд унаанд суусан ч харанхуй болоход гэртээ ирдэг. Бүх орой нь зөвхөн замдаа өнгөрдөг. Энэнээс болоод бараг гадуур гардаггүй, нэг тийм гунигтай юм шиг амьдралтай.
Хүмүүс үргэлж ямар хол юм, нийгмээс өөр байна, энгийн "хүн шиг" амьдар гэж ятгана. Тэдний амьдралыг жинхэнэ амьдрал биш гэсэн өнгө аястай.
Энэ гэр бүл бүгд завгүй, ялангуяа аав нь огт юм ярьдаггүй, юу бодож санаж байгааг нь таахын аргагүй, аав нь маш завгүй, тавилга хийж тариалан эрхэлдэг, ээж нь харин сэрсэн цагаасаа унтах хүртлээ байнга хоол цай хийж зөөсөөр өдөр дуусдаг. Нэг тийм аз жаргалгүй гэж харагдахаар гэр бүл. Гэхдээ тэр нь жинхэнэ амьдрал ч юм шиг.
Энэ кинонд хайр сэтгэл гардаг ч бусад драма шиг тийм сэтгэл догдлуусан, халуу шатсан, хүсэн тэмүүлсэн тийм зүйл маш ховор гардаг. Хосууд нь бие бие рүүгээ гэдэг ч тэр мэдрэмжээ дараастай, магадгүй амьдрал нь тийм болгочихсон юм уу, эсвэл угаасаа бодит амьдрал угаасаа л тийм, зүгээр уран зохиол, со драма л тэгж амьдралаас тэс өөрөөр хэт дэвэргэдэг юм болов уу? Гэхдээ тэр хосууд нь бүгд эцэст нь нийлж хамт амьдардаг.
Кинон дээр нэг эрэгтэй дүр нь тэр тосгоны айлын эмэгтэйтэй үерхэх маягийн юм болж, эмэгтэй ч дасаад татагдсан ч эрэгтэй нь гэнэт Сөүл рүүгээ буцлаа гэдэг. Хамгийн аймар нь тэр эмэгтэйг алдахвы гэдэг айдасгүй, зүгээр л " чи намайг хайрлавал хайрла-, тэгэхгүй байсан ч болно, надад хамаагүй, амьдрал угаасаа л ийм, нэг гайгүй болж байтал өөр сэтгэл зовоох зүйл гарч ирдэг" гэж хэлдэг. Тэгж хэлэхдээ ямар ч сэтгэл хөдлөл, шаналсан, бас санаа зовсон зүйлгүй хэлдэг. Тэгж хэлэхэд эмэгтэй нь хариуд нь -ямар хөгийн юм бэ, яагаад ингэж байгаа юм бэ бла бла гэдэгүй, Чи өөрөө нэгэнт тэгж шийдсэн бол зүгээрээ, би уурлахгүй, зүгээр л жоохон гунигтай байна гэж хэлдэг. Насанд хүрэхээр ийм болчихдог юм уу... Нэг талаас ямар ч сэтгэл хөдлөлгүй юм шиг хэрнээ нөгөө талаас төлөвшсөн хүн ийм байдаг юм болов уу... нэг бодлын гунигтай. Уг нь тэр эмэгтэй тэр залуд их сайн, өөрөө жоохон интро хүн болохоор хүмүүс дунд байх дургүй, хүмүүсийн ярианд ч дургүй, гэхдээ тэр залууд зүгээр л өөрт байгаа бодогдож байгаагаа бүгдийг нь яриад л байдаг. Тэнэг санагдах юм аа ч хүртэл, надад ийм бодол төрдөг, өнөөдөр ийм байсан гээд л , ажил дээрх хамгийн үзэн ядмаар хогийн амьтнаа ч ирж ярьдаг.
Эрэгтэй нь хичнээн архины хамааралтай болсон ч эмэгтэй нь хэзээ ч архиа боль, чи эрүүл мэнд чинь ... гэх мэт зүйл хэлдэггүй, зүгээр хамт аз жаргалтай байдаг. Хувь хүнийх нь хувьд зүгээр тэр сонголтыг нь өгөөд байгаа юм шиг, өөрийн өмч шиг өөрчлөх гэж зүтгэдэггүй. Эрэгтэй нь төгсгөлд нь өөрчлөгдөх шийдвэр гаргаж байх шиг байдаг. Сөүл явсных нь дараа ч хичнээн залгамаар санагдсан ч залгадаггүй, араас нь зууралддаггүй, гэхдээ залгаасай гэж хүлээдэг. Эмэгтэй хүн ийм байх ёстой юм болов уу? Хэдэн жилийн дараа залуу нь утсыг нь олж залгаж олж уулздаг.
Ээжийн дүр. Өдөр болгон хоол хийгээд, халуун наранд тариан талбайд ажиллаад, нөхөртөө талбайгаа зарцгаая, өдий насанд хэцүү юм байна, би ингэж амьдармааргүй байна, би одоо бүтэн сайнд сүмдээ явмаар байна, чи намайг явуулдаггүй, би ер нь юу хийгээд байна аа, яаж амьдраад байна аа гэж үглэдэг. Нөхөр нь бүр үнэхээр юм ярьдаггүй. Үнэхээр багтармаар байх. Хүүхдүүдээ бас байнга олигтой амьдрахгүй байна, хүнтэй ч суухгүй, тэрийгээ ингэ, энийгээ ингэ гэж үглэдэг. Гэхдээ яадаг гээч. Яг тэгж үглэснийхээ дараахан ээж нь унтаж байгаад тэр чигээрээ нас барчихдаг. Зүгээр л яваад өгчихдөг. Амдралдаа хүссэн бүхнээ хийж чадалгүй амьдраад нас бардаг. Харин удалгүй нөхөр нь өөр хүнтэй суудаг. Хажуунаас нь харахад харамсалтай амьдарсан ч ихэнх хүн ингэж л амьдардаг.
Аан гарчиг дээрх ханз энэ сэдэвтэй ямар ч хамааралгүй, өнөөдөр хятад юм уншиж байгаад олж мэдсэн шинэ үг. Нэг сумаар 2 туулай буудах гэсэн утгатай.
.... Гэхдээ хамаатай ч юм уу.