Өнгөрсөн 7 хоногт Хэнтий цуглаан руу яваад ирсэн. Энэ хагас сайнд Багануур цуглаан руу явж магтан дууны уулзалт хийх гэж байгаа. Энийг их удаан бодсон хэрнээ гэнэт ийм хурдан бүтчихнэ гэж бодоогүй. Габотой ярилцаж байтал шууд хийхээр болчихсон. Эрэгтэй хүн илүү зоригтой, шийдэмгий юм болов уу, ямартаа ч их гоё байна. Би бас нэг хичээлийг сонгож авч хүмүүст ярина.
Хоолны дэглэм маань хэсэг жоохон алдагдсан ч ер нь гэхдээ сайн байгаа. Жин ч хасч байна. Одоо бараг 50 хонож байх шиг байна. 59 кг байсанаас одоо 53 кг болсон байна. Хувцаснууд ч гэсэн гоё зохиж байгаа юм шиг. Ажлынхан намайг гоё хувцаслаж байна гэсэн. Би цаашдаа 45 кг болох хүртлээ явъя гэж бодоод байгаа, угаасаа дэглэмээ 3-6 сар барьж байж миний үрэвсэл хэвийн болж тогтворжино гэсэн. Тэгэхээр далимд нь турмаар байна. Бас Жавхаа ахын хурим их мотиваци болж байна. Хөгжим тоглох болохоор бас гоё хувцас өмсчихмөөр байна. Өрөөний эгч надад хувцаснууд өгсөн. Тэр хувцас нь надад их зохиж байгаа.
Би маргааш ажлынхандаа өөрийн айлынхаа талаар ярина. Дараа 7 хоногт бас хятадаар юм ярина. 6 сар надад маш завгүй сар болно. Айлуудаа бичнэ, Дэглэмээ эрчтэй барьж 7,5 кг хасах төлөвлөгөөтэй байгаа. 6 сарын 30нд айлаа бичиж дуусгаад , цалин буугаад бас 45.5 кгд хүрчихсэн гоё хямдхан хувцаснууд авмаар байна. Тэгээд нэг долоо хоногийн дараа хуриманд явна. Тэгээд дараа нь Кэмп. Кэмпээ их хүлээж байна. Зарим нэг онцгой хүмүүс бас ирнэ. :P
2 долоо хоног завсарласан охидын библи судлал маань маргааш дахиад үргэлжилнэ.Гоё хичээл орж байгаа, би бас охиуудтайгаа илүү дотно болох , халамжилж , хайрлах хүсэл төрөөд байгаа. Бас нэг юм нь би өмнө нь гомдоллосон, бууж өгсөн охидуулыг сонсож, өрөвдөж, өмөөрч, буруу өгдөггүй байлаа. Гэхдээ одоо тийм биш болоод байгаа. Мараната баг маань бас гоё байгаа. Нэг залуу нэмэгдээд бас их сайжирч байгаа. Намайг битгий уурлаж бай гэсэн. Би хичээж байна.
Миний ярилцах дуртай хүн маань юм ярьж холбоотой байгаад би их баяртай байгаа. Бас би хэтэрхий их юм ярьж байгаа болов уу гэж өөрийгөө барих гэж хичээж байгаа ч чадахгүй л байна. Ядрахгүй сайн байгаа гэсэн. Би их санаж байна.
