Ойрдоо яг л уйлах гээд байх юм. Дотор нэг юм дарчихсан юм шиг л , завгүй үедээ түр мартчихдаг ч ганцаараа байх үедээ их хэцүү болж автобусанд, алхаж байхдаа гээд бодох төдийд яг л уйлчих гээд өөрийгөө барьж барьж гэртээ очихоороо нэг уйлах юм. Гэхдээ бас нэг сайхан нэвширтэл уйлчихгүй юм. Дотроос яагаад , яагаад гэж бодогдож бүх гомдлууд минь нэг нэгээрээ гарч ирж сэтгэл минь буцаад өмнөх саарал үе рүүгээ очих гээд байна.
Болохгүй шүү, тэр үе руу дахиж очихгүй. Яаж гарч ирлээ дээ. Ийм үед ганц хэлэх зүйл нь Бурхан...
Ингээд миний гомдлын үгсээр дүүрэн залбирал минь эхэлж байгаа юм.
- Яагаад надад ингэж хандаж байгаа юм?
- Яагаад намайг үл тоож байгаа юм ?
- Яагаад энэ бүх зүйл ийм байгаа юм ?
- Би яавал болох вэ ?
- Би яагаад ийм хамааралтай юм бэ?
- Миний сэтгэл зүй яагаад ийм хүчгүй юм бэ ?
гэх мэт гомдлуудаар үргэлжилнэ.
Ийм үедээ би ихэвчлэн дуугүй, чимээгүй болдог. Гэхдээ энэ удаад би тэгэхгүй. Би өөрийгөө ялна.
Нэг хүнээс болж миний сэтгэл зүй ингэж савалгаалж болохгүй. Надад л асуудал байгаа.
Би хүнийг хүчилж болохгүй, Би хүнд сонголт өгөх хэрэгтэй. Тулгаж болохгүй шүү дээ.
Би уг нь нөхцөл байдлаыг нь ойлгох гэж хичээж байгаа ч мэдкүээ , мэдэх юм алга.
2020 онд авсан -"Охин минь энэ хэрэг хэрхэн эргэхийг харж хүлээ " гэсэн Рут номын эшлэл одоо ч зүрхэнд минь хэвээр байна. Үнэхээр миний бодсоноос шал өөрөөр эргэсэн. Цаашдаа бас юу болох вэ... Хэзээ дуусах вэ? Дахиад юу болж "эргэх" вэ?