Random зураг сонгочихлоо. 1000 төгрөгөөр авсан 2 оо минь хөөрхөн харагдаад. Сүүлийн үед улам л ядуураад байна. Сүүлийн мөнгөөрөө юу авснаа бичээд дэмий байх. Үргэлж өртэй байдаг боллоо. Мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдсан хүнээс ялгаа алга.
Би ер нь их ажигладаг, сонсдог, мэдэрдэг хүн болоод байх шиг. Эргэн тойрны минь хүмүүс надад мэдрэмжээ, хэцүү зүйлсээ ярьдаг болжээ. Нэг найз минь намайг байнга сонсдогт баярлалаа, гоё сонсогч шүү гэж их хэлдэг. Би ч энэдээ бүр дуртай болоод байна. Хүн надад юмаа ярина гэдэг надад их гоё.
Гэхдээ үнэхээр ярилцахыг хүссэн хүн маань юм ярихгүй байна. Хүн биш хүмүүс гэх юм уу. Би бараг л надтай ярилцаач тэгэх үү гэж гуймаар байна. Учир нь би түүний ямар байгааг мэдмээр байна.
Хорвоо дээр ганц удаа блоклуулсан хүнтэйгээ холбоо барьсан. Сонин юм. Тэр хүний юунд нь болоод би ингэж зууралдаад байна аа. Эсвэл блоклуулсандаа шаралхаад байгаам болуу. Ямартаа ч их сонирхолтой хүн л дээ. Хүнд бас бодит амьдрал дээр уулзах хувь тавилангүй хүн гэж байдаг юм шиг.
Өнөөдөр найзтайгаа өнгөрсөн 7 хоногт юу мэдэрсэн тухайгаа хуваалцсан. Үнэнгээ хэллээ, миний дотор ийм байна гээд. Найз маань сонссонд би баяртай байна. Үнэндээ найз маань өмнө нь ч гэсэн сонсдог ч цаанаа л нэг буруутгаад байгаа юм шиг санагддаг байсан, харин өнөөдөр тэгээгүй.
Би хөгжмөөрөө цаашаа илүү хөгжихийг хүсдэг. Тэгээд нэг ахтай танилцсан. Хөгжмийн хамтлагтай болох гэж байгаа гэсэн. Маргааш ямартаа ч уулзана. Юу ярихыг нь сонсоё. Хамтлагтай болох нь миний мөрөөдөл шүү дээ. Одоо магтаалын баг байгаа ч үнэндээ зорилго арай өөр болохоор яг нэг хэмжээндээ, сайжрахгүй байгаа болохоор жоохон явцгүй байна.
Би нэг талаас ганцааоаа энэ янзаараа баймаар, нөгөө талаас хүнтэй хамт амьдармаар гэр бүл болмоор санагдаад байгаа. Гэхдээ аль аль нь л хүчтэй. Юун дээр тулгуурлаж сонгох юм бол ? Ирээдүйд аль нь дээр вэ гэдгийг үү? Эсвэл ирээдүйд алинд нь харамсахгүй байх вэ гэж юм болов уу? Би хариуцлага үүрэхэд дургүй байгаа юм болов уу? Эсвэл би гэр бүлийн амьдралыг хэтэрхий хариуцлага гэдэг талаас хараад дарамт болгоод байна уу? Эсвэл угаасаа гэр бүл тийм болохоор хүлээн зөвшөөрөх ёстой юм болов уу? гэх мэт бодлууд дотор эргэлдэж байна.
Би сүүлийн үед хамгийн их бодогдож байгаа юм бол өөрийгөө хайрлах, өөртөө хайртай байх гэдэг зүйл маш чухал юм байна гэж бодоод байгаа. Хувиа хичээх тухай мэдээж биш. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрийнхөө сайн муу талд дуртай байх, түүгээрээ итгэлтэй байх. Өөртөө хайргүй, өөрийгөө голсон, өөртөө дургүй бол эргээд тэр үнэлэмж, хайр, халамжийг бусдаас хайна. Бусдаас гуйлгачилна. Намайг хайрлаж өгөөч, намайг хүлээн зөвшөөрөөч тэхүү, би өөр яаж өөрчлөгдвөл чи намайг хайрлах юм бэ, би хангалтгүй юм болов уу гэх мэт бодлуудад хүлэгдэнэ. Үнэндээ өөрийгөө ойлгоогүйгээс болоод энэ гаслантай, тойрог шиг бодлууд хэзээ ч алга болохгүй , бас хэзээ ч хайрлагдахгүй. Надад заримдаа тийм бодлууд маш ихээр төрдөг. Би заримдаа бүр хүнээс хайр гуйдаг. Сэтгэл минь хэн нэгэнтэй ярилцахыг маш их хүсдэг. Энэ бол ганцаардал. Яагаад хүн ганцаарддаг вэ? Тэр ганцаардлыг заавал өөр нэг хүн гарч ирж байж алга болгох ёстой юу ? Үгүй л болов уу...
Миний инстаграмд нэг тийм охин бас байдаг. Илт бусдаас анхаарал хүссэн охин. Нөүт, стори ... бүгд. Би яг тийм зүйл мэдэрдэг. Уг нь их хөөрхөн охин. Гэхдээ хайр дутагдсан.
Бас нэг өөр охин бий. Үнэхээр хайраар дүүрэн. Аав ээжийн хайраар дүүрэн охин. Тэр охин бусдын анхаарлыг татах гэдэггүй ч , угаасаа л бусдын анхаарал дунд байдаг. Хүмүүсийг л зүгээр л татдаг. Яагаад? Тэр охин өөртөө хайртай, өөртөө дуртай, өөртөө сэтгэл дүүрэн учраас.
Ингэхдээр аав ээжийн хайр маш чухал. Өнөөдөр Монголд аавгүй өсч байгаа хүүхдүүд маш их. Ээж нь байгаа ч амьдралын ачаа, дарамтнаас болж хүүхэддээ бүрэн дүүрэн хайр өгдөггүй. Тиймээс эцэг эхийн хайр дутуу хүүхдүүд маш их. Түүнээс болоод сэтгэлзүйн асуудалтай хүүхдүүд их, өсвөр үеийн охидууд бусдаас хайр хүсч анхаарал татах гэж ил задгай хувцаслаж буруу зам руу орж эхэлдэг. Хөвгүүдийг татах гэж хичээдэг. Эсвэл зарим нь хөвгүүдэд сайн болохоороо тэр бандийнхаа анхаарлыг татах гэж, хайрлагдах гэж маш их хүсч тэгж чадахгүй болохоор сэтгэлээр унаж эморч гутардаг. Манай цуглаөны бас нэг өсвөр үеийн охин байна. Яг тийм үе дээрээ байна. Уг нь эцэг эх нь хоюул итгэгч. Гэхдээ байнга -ёстой2 гэдэг зарчимтай. Чи ингэх ёстой, ийм байх ёстой гээд л. Тэгтэл тэр охины инстаграм битүү - би чамд бүхнээ өгье, намайг хайрлаач гэсэн утгатай. Түүний буруу биш л дээ. Би ч өсвөр үе дээрээ яг тийм байсан. Магадгүй одоо ч тийм юм билүү...
Ингэхээр эцэг эх болно гэдэг хэцүү.
