Гадаа -35 градус шиг л тачигнаж байна. Яг ийм үед амралтаа авсандаа баяртай байна. Гэрээсээ гаралгүй 3н өдөр боллоо. Өдрийн 3ны 2т нь унтаж, үлдсэн цагт нь netflix үзэж , хоол идэж, цэвэрлэгээ хийж өдөр өнгөрүүлж байна. Өнөөдөр 2 удаа хоол хийсэн, иога хийсэн, бас дрожоо цэвэрлэсэн. Өчигдөр юу хийснээ санахгүй байна.
Өдрийн тод нар өрөөнд тусах их гоё юм байна. Өглөө ханатлаа унтаад хүссэн цагтаа сэрээд, гэртээ ганцаараа, ус ууж эмээ уугаад усанд орчихоод кофе, өглөөний цайгаа уунгаа нэтфликс үзэх үнэхээр сайхан байна.
Орой яг байгаа мах , байцаа, будаагаараа хоол хийж байтал өрөөний эгч ажлаас ирж таараад ажлаасаа авчирсан ногоогоо гаргаж өгсөн. Би ч ногоог нь арилгаад хоюул хамт хоол идсэн сайхан орой байлаа. Манай өрөөний эгч ногоо ялгадаг газар ажиллаад, ажил нь ногоо авч явахыг зөвшөөрдөг ч эгч санаа зовоод авчирдаггүйгээ орой болгон ярьды, өнөөдөр зориг гарган авчирж байгаа нь энэ. Бид хоёо хамт амьдраад бараг нэг жил болж байна. Хоорондоо хүйтэн хөндий биш ч , бүр дундаа орсон дотно бас биш, Энэ нь бид 2т хэн хэнд нь тухтай амар. Байгаа юмаараа хоёр биенийгээ дайлж, хуваалцдаг ч тэгтлээ 2 биенийхээ юмыг хэрэглээд байдаггүй.
Эмээ өглөө болгон ууж, бас витаминаа тогмол ууж байгаа. Чихэр гурил идэхгүй байхыг хичээж байна. Ядаж нэг сар гүрийгээд үр дүн байна уу харчихмаар байхы. Би үнэхээр сахилга бат, тэвчээргүй хүн юм аа. Сүүлийн үед дотор муухайрах, бөөлжих гээд байгаа мэт мэдрэмж бүх ихэсдэг боллоо. Анзаараад байхад кофе уусны дараа тэгээд байх шиг байна.
Амралт үнэхээр сайхан байгаа ч сэтгэл санааг минь тавгүй болгож байгаа нэг л зүйл байна. 2 сар чаталсан тэр их зантай залуу. Үнэндээ татгалзаж байгаа нь ч , тодорхой байгаа нь ч, дүгнэж байгаа нь ч , үнэнээ зөөлнөөр хэлж байгаа нь ч намайг улам л татаж байна. Гэхдээ анзаараад байхад надад нэг асуудал байна. Би хүнд хэтэрхий амархан, бас хэтэрхий гүн сайн болдог нь үнэхээр миний онцлог уу эсвэл миний хувийн өөрийгөөө үнэлэх үнэлэмж зэрэгт асуудал байна уу гэж .... Бас надад сайн биш хүнд ч би яагаад шууд move on хийчихгүй , ингэж их зууралдах гээд байдаг юм бол ? Яалтчгүй надад асуудал байх шиг байна. Ийм зан муу гэдгийг мэдэж байгаа ч би өөрчлиж чадахгүй нь. Би хаанаас нь , юунаас нь эхэлж өөрчлөх хэрэгтэй юм бол?
Яаж би i desrve better гэж хэлээд зоригтойгоор let them leave хийх вэ? Надад засч өөрчлөх, сайжруулах, хаях зүйлс үнэхээр их байна. новш юмаа.
yesterday i drunk a wine.