Энэ зураг бол яг одоо өрөөндөө байгаа зураг маань. Өчигдөр 20:00 цагт унтаад өдөр 11 цагт сэрсэн. Өчигдөр ажлаасаа гараад 19:00 цагт гэртээ ирсэн. Энэ бол амжилт ккк.
Өнөө өглөө маш гоё өглөө байлаа. Би ер нь удаан өглөөд дуртай. Яарч сандраад байхаар тэрэндээ хэцүү болчихдог. Тийм болохоор тайван босоод хөшгөө нээгээд кофегоо нэрээд юм уншаад нэг тийм тайван өглөөд дуртай. Өнөөдөр тийм өглөө байна.
Өнөөдөр гэртээ сууж айлуудаа бичих төлөвлөгөөтэй. Бүх юмаа бэлдчихсэн. Файл, гар, хулгана, утас гээд.. Ядаж энэ нөүтбүүк маань байдагт баярлаж байна. Энэ маань эвдрэхгүй жоохон тэсээсэй. Харин ажил дээр спикэрээ орхичихож. Би ирэх онд ер нь хагас сайнд цуглаанд огт очихгүй гэдгээ хэлчих үү? Би хагас сайнд яг өөрт гаргадаг чанартай цагтай болмоор байна. Тэр нь өөрийгөө эрхлүлж жаргаах цаг биш, өөртэйгээ ажиллах, хэлээ давтах, төлөвлөгөө юмаа цэгцлэх, ирэх 7 хоногтоо бэлдэх гэх мэт. Энэ талаар бодоё. Нэг л их олон юманд явсан, тэгснээ сэтгэл санаа нь ч тогтворгүй, хаашаа юу руу яваад байгаа нь ойлгомжгүй, гэр орны байдал нь замбараагүй, залхсан, төвөгшөөсөн сэтгэлзүйтэй итгэгч байснаас бүх юм нь баланстай эрч хүч энергиэ зөв хуваарилсан, хийж байгаа зүйлүүд нь үр дүнтэй өөрөө бас хаппи байх нь зүгээр байх. Би ч өөрөө тийм бииш, бас ажиглаад байхад эргэн тойрны итгэгч ч тиймэрдүү байх шиг байгааг хараад жо утгаггүй санагдаад байгаа.
за ирэх онд яах талаараа жоохон бичих үү яахуу... Өмнө нь их сэтгэл хөдлөлтэй төлөвлөгөө гаргадаг байсан бол харин одоо бол нэлээд өөрийнхөө байгаа байдлыг ажигласны дараа аан ер нь цаашдаа энийг хийвэл, энийг өөрчилвөл зүгээр юм байна гэж бодож, гэнэт гаргаж байгаа биш, ер нь бодож бодож явсан зүйлүүд болохоор арай бодитой төлөвлөгөө гаргадаг болж байна.Огт төлөвлөгөөгүй байх, эсвэл хэтэрхий нарийн төлөвлөх 2ын аль аль нь сайнгүй санагддаг болоод байгаа.
Ямартаа ч нэн тэргүүнд хийх зүйл бол эрүүл мэндийнхээ төлөө хоолны дэглэм барих зайлшгүй шаардлагатай болоод байгаа. Хоол эргээд миний биеийн дархлаа, амьдралын эрч хүч, сэтгэл санаа, ажлын бүтээмж, нойр гээд бүх зүйлд нөлөөлж байгаа учраас зайлшгүй хоолоо өөрчлөх хэрэгтэй юм байна. Бас шаардлагатай бүх витаминуудыг ууж эсрэг биетээ бууруулах. Урт хугацаанд үр дүн нь гарах ч гэлээ үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
2 дахь нь хэлний албан ёсны оноотой болох. Тэгэхиийн тулд хэрхэн бэлдэх вэ? гэдэг асуудал байна. гэртээ ирээд бэлдэх үү? эсвэл ажил дээр үү? эсвэл гадуур суух уу? гэдэг асуудал. Сургалтанд бол суухгүй. Номоо урдаас захиалж болох юм байна. лээ.
За тэгээд бас бус бодсон жижиг сажиг зүйлүүд байгаа. Хийнэ дээ. Аан нээрээ 2024 оноо дүгнэвэл хамгийн шалдаа буусан он байлаа. Бүтээмж, сэтгэлзүй, санхүү, үйлчлэл гээд бүгд. Энэнээс дорд орно гэвэл бүр сүйрэх байх. \
Өнөөдөр сонссон гоё зүйлийг энд оруулая. Шинэ хүн болмоор байвал:
1. Өдөр бүр гутлаа зүлгэ.
2. Жорлонгоо цэвэрлэ.
3.Ходоод 80 хувьд
4. Үргэлж 10 хувиараа хандив өргө.
5.Бусдыг магт.
6. Нэн түрүүнд татгалз.
7.Шууд эхэл.
Дахин төрвөл би юу хийх байсан бэ? Миний гоё мотиваци авдаг бичлэг хийдэг хүн бол Burii. Сүүлийн хийсэн бичлэг болох Африкт 60 хоног бичлэг бол зүгээр мүүүааа. Янзтай.
