Skip to main content

Оройн хоолны дараа

 

Ажил 17:00 болсноос хойш 2 дахь удаагаа гэртээ 6:30 гэхэд ирлээ. Мах чанаж идчихээд бас 3 өдөр зав л гарвал уншсан номоо сая  дуусгачихаад,  нэг л тэмдэглэл бичмээр санагдаад бичиж сууна. Бусад хүн уншдаггүй тохиргоотой бичнэ гэж бодож байгаа ч  бичсэний дараа яах эсэхийг мэдэхгүй байна. 

Ном кино яагаад хүний зүрх сэтгэлийг ингэж хөдөлгөдөг юм бол? яг л бодит юм шиг. Бас дуу хөгжим. Хэрэв эдгээр зүйл  байхгүй байсан бол хүний ертөнц ямар саарал бүрхэг, бас нэг нэгнээ ойлгох, энэрэх хайрлах, хүсэх тэмүүлэх зүйл байхгүй байх байсан болов уу? Ямартаа ч Нийгэмд үнэхээр тустай зүйл. Тийм болохоор урлагийнхан уг нь их чухал хүмүүс. Гэхдээ юмсыг мэдэрдэг, эргэцүүлдэг, массаас илүү давж хардаг, учир утгыг эрдэг, эсвэл бүр бүх л өвдөлт, урвалт, уналт, шарх гээд тэдгээрийг амссан хүмүүсээс жинхэнэ үнэн, бодит бүтээл гардаг байх. 

Өнөөдөр англи хэлний багш хичээл орсон. Бараг 1 жилийн дараа дахин хичээл орсон байх. Бас 1 жилийн дараа уулзаж байгаа юм байна. Тэр багш бас жүжигчин мэргэжилтэй. Түүний талаар бичмээргүй байгаа ч сүүлд танилцсан нэг залуу бас жүжигчин мэргэжилтэй гэсэн. Ямар нэг байдлаар дуу хөгжим урлагт дуртай, тэдгээрийг ойлгодог, мэдэрдэг хүмүүст би илүү дуртай юм шиг байна. Миний амьдралд цөөн гэлтгүй тийм төрлийн хүмүүс байгаа юм байна. 

Ер нь хөгжим мэдэрдэг, ном зохиол уншдаг, зураг дардаг, амьтдад хайртай, кофенд дуртай, бусдыг сонсдог, ойлгож мэдэрдэг, аа бас өндөр . тийм залуу байвал би лав унаж тусах байхаа. За унаж тусахгүй ч ер нь татагдах байх. Эдгээрийг мэдэрдэггүй, мэддэггүй хүн ямар гунигтай вэ. 

Сая танилцсан залуу гэж ярьсных , тэрний тухай бичих гэхээр юу бичихээ мэдэхгүй байна. Надад тийм хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн зүйл байхгүй. Ер нь итгэхэд жоохон хэцүү байгаа ч би өөрийгөө хэтэрхий хартай, хүнд итгэхгүй, муу санаатай байна уу бодож байгаа ч бараг л үгүй болов уу. Би түүнийг зальтай нэг залуу юмуудаа гэж бодож байгаа ч ингэж бодож байгааг мэдвэл гомдох болов уу гэж бас бодож байна. Ямартаа ч одоохондоо тийм ч их дасчихаагүй байгаа ч энэ чигээрээ байгаад байвал нөхцөл байдал өөр болж магадгүй л байна. Гэхдээ тэр нь бараг муу тал руугаа. Түүнийг намайг олон ятгах юм бол би сүүлдээ бууж өгч магадгүй. Одоохондоо бат байр суурьтай байгаа ч саяхны уншсан номноос болснуу ер нь эрэгтэй хүнийг үгүйлэх, бүр хүсэх ч гэхүү тийм мэдрэмж төрөөд  байгаа. Тэгээд нөгөө талаас үнэндээ тийм хүсэл байгаад баяртай байна. Учир нь 30 хүрчихээд ямар ч эрэгтэй хүнтэй холбогдож үзээгүйгээ давуу тал гэж боддог байсан ч заримдаа "бие сэтгэлийн" хувьд гэлэнмаа шиг болчихвий дээ гэж бодож байлаа. Учир нь би тийм байхыг хүсэхгүй байна.  За энэ тухай түр бичихээ больё. 

аан орой нээрэн ажил тараад нэг найзтайгаа алхах зуур амьдралын хэмнэл, ажил тараад хариад унтдаг гэх мэт зүйлийг ярьтал битүүхэндээ намайг тухтай бүсдээ байгаад байна гэх шиг болсон. Түүнийхээр бол элдэв юманд оролцоод идэвхтэй байх хэрэгтэй юм байх. Үнэндээ би нэг хэсэг тийм байсан_ тэр нь ч зөв гэж бодож их завгүй олон юманд хамрагдаж, түүнийгээ бусдад хуваалцаж өөрийгөө их л мундагаар мэдэрч байлаа. Тэр зүйл үр шимээ өгсөн үү гэвэл мэдээж тийм . Гэхдээ амьдралынхаа туршид тийм байх албагүй. Үнэндээ би дотроо жоохон хоосон мэдрэмжтэй, өөрийгөө үргэлж дутуу, бусдад үнэлэгдэхээр биш , эсвэл өөрийгөө үнэлдэггүй тийм хүмүүс өөрийгөө дүүргэх гээд, өөрийгөө ямар нэг байдлаар "сайн" гэж өөртөө итгүүлэх гээд тиймэрхүү зүйл байнга хөөцөлдөж түүндээ оролцоод явахаар амьдрал нь lively,утга учиртай, эсрэгээрээ яг "өөртэйгээ" өрөөндөө 2улахнаа үлдэхээр өөрөөсөө зугтмаар санагддаг тийм хүмүүсийн хийдэг зүйл гэж боддог болсон. Мэдээж энэ маань 2 талтайлдаа. Тийм биш хүмүүс ч их байгаа. Гэхдээ миний яг юу хэлэх гээд байгааг мэдвэл -магадгүй тийм ч байж магадгүй" гэж бодох байхаа. Ямартаа ч надад одоохондоо бол өөртэйгээ байх амар тайван байгаа учраас би иймээрээ баймаар байна. Тэгж байгаад би хөгжүүлмээр санагдсан, ахиулмаар санагдсан зүйл байвал би хийж эхэлнэ. Тэглээ ч би уг нь хийгээд л явж байгаа. Тэр бол хөгжим. Би хаяхыг хүссэн өдөр байсан ч энэ миний дуртай зүйл, намайг аз жаргалтай болгодог, бас би бусад хүмүүст ч энэ тал дээр хэрэгтэй гэдгээ мэдэрсэн учраас энэ зүйлээ хийж байгаа. Магадгүй би чухал зүйлээ олсон учраас энд тэнд очиж "өөрийгөө хайх, өөрийгөө олох " зүйл хийх хэрэггүй байгаа байх. 

Би яагаад түүнтэй уулзахыг тэгтлээ эсэргүүцээд байгаа юм бол? мэдээж ямар нэг эрсдэл, буруу шийдвэр гаргаж, дараа нь харамсах зүйл хийхгүйн тулд уу? гэвэл тийм. Гэхдээ би үнэндээ өөртөө итгэлгүй. Тйимээ энэ үнэн. Би өөрийгөө түүний өмнө хачин дутуу юмшиг мэдрэх , эсвэл тэр намайг тэгж харах харцыг нь төсөөлж бодсондоо би уулзахгүй байгаа байх. Үнэндээ энэ маань өдийг хүртэл миний давуу тал ч болсон. Бас сул тал ч болсон. Би гэхдээ үүнийг өөрчлөхийг хүсч байна. Үнэндээ би нэлээд өөрчилсөн л дөө. Өсвөр насандаа би ямар охин байлаа. Миний сэтгэл зүй үнэхээр авах юмгүй байсан. Харин одоо тэр үетэй харьцуулвал хэд дахин илүү байгаа. Гэхдээ л би түүнтэй уулзах хэмжээний зоригтой биш байна. Итгэлтэй биш байна. Би өөрийнхөө энэ сэтгэл зүйг бас л өөрчлөх хэрэгтэй. Миний сэтгэл зүйд л гол учир байгаа.

Үнэндээ энэ хорвоо дээр хамгийн их үнэлэгддэгүй газар бол гэр бүл байх. Ингэж бичих хатуу , гэр бүлээ муугаар хэлж байгаа мэт санагдаж байгаа ч үнэн хэрэгтээ тийм. Би үүнд гэр бүлийнхнийгээ намайг үнэлдэгүй гэж хэлж байгаа юм биш. БИ ӨӨРӨӨ тэгж бодддог. Хэн ч намайг тэгж хэлээгүй байхад би л өөрийгөө - тэд тэгж бодож байгаа байх, би тэгж санагдаж байгаа байх, би угаасаа тийм гэж бодож өөрийгөө сэтгэлээр унагаадаг. Гэхдээ ганц би л өөрөө тэгж ургуулж бодоод байна уу гэвэл бас үгүй байх. Намайг тэгж бодуулах зүйл тодорхой хэмжээнд байдаг байх. Үнэндээ хүүхдээ айлын хүүхдүүдтэй харьцуулах шиг хортой зүйл байдаггүй гэдгийг эцэг эхүүд мэддэг ч болоосой. Бага ангид байхад болсон нэг явдлаа бичье. 

Манай сумын эмч ээжид ярьж байна - Манай охин энийг надад бэлэглэсэн  гээд ээжид нэг уруулын будаг билүү  харуулахад нь ээж бүр үнэхээр баярлаж байгаа янзтай - ямар гоё юм бэ, хүүхдүүд ээждээ ингэж бэлэглэдэг юм байна. гэж хэлж байсан. Ядахад тэр охин нь миний бүр сургуульдаа биширдэг байсан охин байсан. тэгээд тэр үг нь хүүхэд байсан надад их хүнд тусч нээрээ л би их муу хүүхэд шиг санагдаж байж билээ. Угийн би сургуульдаа их өөрийгөө голдог, өөрийгөө бусад гоё охидуудтай харьцуулдаг байлаа.  Таг хөдөө байж байгаад цэцэрлэгт ч сураагүй шууд сургуульд орсон надад сумын төв дээр өссөн хүүхдүүд хүртэл их гоё хөөрхөн санагдаад , хоорондоо цэцэрлэгийн найзууд болохоор найзлаад л , юм юмандаа сайн санагдаад л, ер нь нэг дутуу л санагддаг байсан. Тэр үед тэр насанд хамгийн их таалагдахыг, үнэлэгдэхийг, магтуулахыг хүсдэг хүн ээж аав байдаг. Гэхдээ буруу аргаар нэг зүйл хийсэн нь би дэлгүүрээс нүдний тэнн хулгайлж ээжид бэлэг болгож өгч  байсан. Ээж тэр үедээ баярлалаа гэж байсан ч жоохон хүүхдийн миний үйлдлийг бараг гадарласан байсан байлгүй ямартаа ч дараа нь мэдсэн. 

Миний эцэг эх сайн хүмүүс одоо ч намайг насанд хүрээгүй хүүхдээ хайрлаж байгаа юм шиг л хайрладаг, эсвэл би надад тэгж ханддагийнх нь хариуд олигтой байж чадахгүй болохоор  хэцүү байдаг юм болов уу, эсвэл дотроо угийн тийм бодолтой явж байхад тэр талаар сөхөж ярихаар улам хэцүү болоод өөртөө уур хүрээд тэгээд л хамт байхаас зугтдаг юм болов уу. Мэдэхгүй ямартаа ч би тэр мэдрэмжээс зугтахыг хүсдэг. Бодмооргүй, ярьмааргүй байдаг. Учир нь гэрт очихоороо л өөрийгөө хамгийн хэрэггүй амьтнаар мэдрээд байдаг. Бусад газруудад нэг их тэгдэггүй. Эсвэл бусад газар сайн нуудаг болохоор юм болов уу? хүмүүс миний жинхэнэ байдлыг мэдэхгүй болохоор юм болов уу? эсвэл хүмүүс надаас их зүйл хүлээдэггүй болохоор юм болов уу? Гэхдээ жинхэнэ байдал гэж би яг юуг хэлээд байгаа юм бэ? 


Popular posts from this blog

I am so happy.

2025.05.28  Яг хэзээнээс ийм болсныг мэдэхгүй, гэхдээ ааажим аажимаар миний сэтгэл зүй, амьдралын хэмнэл, эрч хүч, идэвхи маань улам сайжраад л яваад байна. Би цуглаанд ч, ажилд ч, энгийн бусад өдөр тутмын хэвшилдээ ч, хоол унд, эрүүл мэнд гэх мэтэд ер нь их эрч хүчтэй байгаа. Сүүлийн үед бүр баяр хөөр, урам зоригоор дүүрэн байгаа.  Өнгөрсөн 7 хоногт Хэнтий цуглаан руу яваад ирсэн. Энэ хагас сайнд Багануур цуглаан руу явж магтан дууны уулзалт хийх гэж байгаа. Энийг их удаан бодсон хэрнээ гэнэт ийм хурдан бүтчихнэ гэж бодоогүй. Габотой ярилцаж байтал шууд хийхээр болчихсон. Эрэгтэй хүн илүү зоригтой, шийдэмгий юм болов уу, ямартаа ч их гоё байна. Би бас нэг хичээлийг сонгож авч хүмүүст ярина.  Хоолны дэглэм маань хэсэг жоохон алдагдсан ч ер нь гэхдээ сайн байгаа. Жин ч хасч байна. Одоо бараг 50 хонож байх шиг байна. 59 кг байсанаас одоо 53 кг болсон байна. Хувцаснууд ч гэсэн гоё зохиж байгаа юм шиг. Ажлынхан намайг гоё хувцаслаж байна гэсэн. Би цаашдаа 45 кг болох хүртлээ ...

29th birthday

  Өчигдөр төрсөн өдөр минь болж 29 нас хүрлээ. Миний ажлын хүмүүс, магтан дууныхан мэнд хүргэж бэлэг өгч баярлуулсан. Бас аав ээж, эгч 2 дүү залгаж мэнд хүргэсэн. Ажлын өрөөнийхөн надад гоё кэйбөүрд, маус өгсөн. ёстой санаанд ороогүй бэлэг байсан. Тэгээд би бодлоо. Хүн нээрээ эцсийн эцэст бусад хүмүүсийн хайр, халамж ер нь бусад хүмүүсийн хүчинд л амьдрах хүсэл, урам, хүч авч явдаг байх нь. Хичнээн хүчтэй, чадвартай, чадалтай хүн байлаа ч хайртай дотны хүнгүй бол хэн ч биш, бас ямар ч утгагүй байх юм байна. Тийм болохоор хайртай хүмүүсээ, бас чамайг хайрладаг хүмүүсээ гомдоохгүй, үл тоомсорлохгүйг хичээж амьдрах хэрэгтэй байх нь.  Орой ажил тараад гэр рүүгээ харьсан. Яахав нэг их хүлээлт байгаагүй ч сэтгэлийн мухарт бол жоохон ч гэсэн ганцаардсан мэдрэмж бол байсан. Гэхдээ том болсных уу, эсвэл зүгээр хүлээн зөвшөөрснийх үү нэг их гомдол, ганцаардал байхгүй байсан. Тэгээд өрөөндөө ороод гэрлээ асаатал манай 2 үеэл манай гэрт ирчихсэн надад сюрприз барьсан. Би ёстой их баярласа...

一舉兩得

  My liberation notes Энэ киног үзэж шөнийн 3н цагт унтсан.  Киноны таларх сэтгэгдлээ бичихээр шийдлээ. гэхдээ яг тэр мэдрэмжүүдийг илэрхийлж бичиж чадах нь уу үгүй юу.  Энэ кино Сөүл хотоос маш хол амьдардаг нэгэн энгийн тариачин айл, тэдний 3н хүүхдийн талаар гардаг. Өглөө болгон маш эрт гэрээсээ гарч, оройдоо ажлаа тараад шууд унаанд суусан ч харанхуй болоход гэртээ ирдэг. Бүх орой нь зөвхөн замдаа өнгөрдөг. Энэнээс болоод бараг гадуур гардаггүй, нэг тийм гунигтай юм шиг амьдралтай.  Хүмүүс үргэлж ямар хол юм, нийгмээс өөр байна, энгийн "хүн шиг" амьдар гэж ятгана. Тэдний амьдралыг жинхэнэ амьдрал биш гэсэн өнгө аястай.  Энэ гэр бүл бүгд завгүй, ялангуяа аав нь огт юм ярьдаггүй, юу бодож санаж байгааг нь таахын аргагүй, аав нь маш завгүй, тавилга хийж тариалан эрхэлдэг, ээж нь харин сэрсэн цагаасаа унтах хүртлээ байнга хоол цай хийж зөөсөөр өдөр дуусдаг. Нэг тийм аз жаргалгүй гэж харагдахаар гэр бүл. Гэхдээ тэр нь жинхэнэ амьдрал ч юм шиг.  Энэ кинонд ха...

我对你没意思

I am thankful for he is being honest with me. It is just hard to accept. I said to him many times he is cold. But surely, he is opposite. He is really warm and patient. He is a good listener. That makes me me into him. He is so matured.  It was very shameful that i was just like a little girl, so needy , clingy... but i tried to control.  No.... i didnt want to control. I just wanted to be as i am. That feeling was true, and that was real me.  I am not saying i was right.  It hurts me. It made me feeling down. I am feeling unworthy, not good enough, unfair. I cang accept this feeling anymore. Because it is not only this time.  I hate him, i hate all people who ignore me, look down me , but i hate the most myself.  Why dont i love myself ? Why dont i respect myself ? Why did i let them not respect me ? I let it myself. Surely, not them , i am ruining myself, thats me. 

Сонсох хүнтэй байх чинь гоё шүү дээ.

 Random зураг сонгочихлоо. 1000 төгрөгөөр авсан 2 оо минь хөөрхөн харагдаад. Сүүлийн үед улам л ядуураад байна. Сүүлийн мөнгөөрөө юу авснаа бичээд дэмий байх. Үргэлж өртэй байдаг боллоо. Мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдсан хүнээс ялгаа алга.  Би ер нь их ажигладаг, сонсдог, мэдэрдэг хүн болоод байх шиг.  Эргэн тойрны минь хүмүүс надад мэдрэмжээ, хэцүү зүйлсээ ярьдаг болжээ. Нэг найз минь намайг байнга сонсдогт баярлалаа, гоё сонсогч шүү гэж их хэлдэг. Би ч энэдээ бүр дуртай болоод байна. Хүн надад юмаа ярина гэдэг надад их гоё.  Гэхдээ үнэхээр ярилцахыг хүссэн хүн маань юм ярихгүй байна. Хүн биш хүмүүс гэх юм уу. Би бараг л надтай ярилцаач тэгэх үү гэж гуймаар байна. Учир нь би түүний ямар байгааг мэдмээр байна.  Хорвоо дээр ганц удаа блоклуулсан хүнтэйгээ холбоо барьсан. Сонин юм. Тэр хүний юунд нь болоод би ингэж зууралдаад байна аа. Эсвэл блоклуулсандаа шаралхаад байгаам болуу. Ямартаа ч их сонирхолтой хүн л дээ. Хүнд бас бодит амьдрал дээр уулзах хувь тав...

Би улам л шунасаар байна.

2024.11.21 Би улам бүр шунасаар л байна.  Чамайг мэдэх тусам  сэтгэл минь хэзээ ч ханахгүй нь, улам ихийг л мэдэхийг хүсч байна.  Чамтай ярих бүрт улам л их ярьмаар санагдана.  Чиний юу идэж, юу хийх гэж байгаа, юу санааг чинь зовоож байгааг мэдэхийг хүснэ.  Би чамд хэтэрхий их  шунаж байна.  Хэтэрхийгээ  мэдэж байгаа учраас өөрийгөө барих гэж улам хичээнэ.  Чамтай холбоо барихгүй байх гэж надаас их ямар их тэвчээр гардагийг чи мэдэхгүй байх.  Чиний дуудлага, чиний хоолой, чиний мсж, ер нь чиний тухай бүхэн намайг аз жаргалтай болгодог. Энэ бүхнийг түр зуурын сэтгэл хөдлөл гэж бодсон ч аль хэдийнэ 4н жил өнгөрч. Одоо ч би шунасаар л байна.  Ингэж их чам руу тэмүүлэхийн хэрээр чиний өчүүхэн үл тоомсорлол намайг ямар их өвтгөдгийг мэдэх үү ?  Чиний буруу биш ч , намайг гэх албагүйг мэдэж байгаа ч энэ байдлаа дарж, өөрчлөх гэж хичээх тусам чадахгүй байгаадаа улам бүр сэтгэлээр унаж байна.  Гэхдээ би арай дээрдэж байгаа. ...

"Энэ хэрэг хэрхэн эргэхийг харж хүлээ."

Ойрдоо яг л уйлах гээд байх юм. Дотор нэг юм дарчихсан юм шиг л , завгүй үедээ түр мартчихдаг ч ганцаараа байх үедээ их хэцүү болж автобусанд, алхаж байхдаа гээд бодох төдийд яг л уйлчих гээд өөрийгөө барьж барьж гэртээ очихоороо нэг уйлах юм. Гэхдээ бас нэг сайхан нэвширтэл уйлчихгүй юм. Дотроос яагаад , яагаад гэж бодогдож бүх гомдлууд минь нэг нэгээрээ гарч ирж сэтгэл минь буцаад өмнөх саарал үе рүүгээ очих гээд байна.  Болохгүй шүү, тэр үе руу дахиж очихгүй. Яаж гарч ирлээ дээ. Ийм үед ганц хэлэх зүйл нь Бурхан... Ингээд миний гомдлын үгсээр дүүрэн залбирал минь эхэлж байгаа юм.  - Яагаад надад ингэж хандаж байгаа юм? - Яагаад намайг үл тоож байгаа юм ?  - Яагаад энэ бүх зүйл ийм байгаа юм ? - Би яавал болох вэ ?  -  Би яагаад ийм хамааралтай юм бэ? - Миний сэтгэл зүй яагаад ийм хүчгүй юм бэ ?  гэх мэт гомдлуудаар үргэлжилнэ.  Ийм үедээ би ихэвчлэн дуугүй, чимээгүй болдог. Гэхдээ энэ удаад би тэгэхгүй. Би өөрийгөө ялна.  Нэг хүнээс болж миний ...

Гэрээсээ 3-н өдөр гарсангүй.

 Гадаа -35 градус шиг л тачигнаж байна. Яг ийм үед амралтаа авсандаа баяртай байна. Гэрээсээ гаралгүй 3н өдөр боллоо. Өдрийн 3ны 2т нь унтаж, үлдсэн цагт нь netflix үзэж , хоол идэж, цэвэрлэгээ хийж өдөр өнгөрүүлж байна. Өнөөдөр 2 удаа хоол хийсэн, иога хийсэн, бас дрожоо цэвэрлэсэн. Өчигдөр юу хийснээ санахгүй байна.  Өдрийн тод нар өрөөнд тусах их гоё юм байна. Өглөө ханатлаа унтаад хүссэн цагтаа сэрээд, гэртээ ганцаараа, ус ууж эмээ уугаад усанд орчихоод кофе, өглөөний цайгаа уунгаа нэтфликс үзэх үнэхээр сайхан байна.  Орой яг байгаа мах , байцаа, будаагаараа  хоол хийж байтал өрөөний эгч ажлаас ирж таараад ажлаасаа авчирсан ногоогоо гаргаж өгсөн. Би ч ногоог нь арилгаад хоюул хамт хоол идсэн сайхан орой байлаа. Манай өрөөний эгч ногоо ялгадаг газар ажиллаад, ажил нь ногоо авч явахыг зөвшөөрдөг ч эгч санаа зовоод авчирдаггүйгээ орой болгон ярьды, өнөөдөр зориг гарган авчирж байгаа нь энэ. Бид хоёо хамт амьдраад бараг нэг жил болж байна. Хоорондоо хүйтэн хөндий биш...

Он дууслаа , дүгнэх үү? яах уу?

2024.12.28 Энэ зураг бол яг одоо өрөөндөө байгаа зураг маань. Өчигдөр 20:00 цагт унтаад өдөр 11 цагт сэрсэн. Өчигдөр ажлаасаа гараад 19:00 цагт гэртээ ирсэн. Энэ бол амжилт ккк.  Өнөө өглөө маш гоё өглөө байлаа. Би ер нь удаан өглөөд дуртай. Яарч сандраад байхаар тэрэндээ хэцүү болчихдог. Тийм болохоор тайван босоод хөшгөө нээгээд кофегоо нэрээд юм уншаад нэг тийм тайван өглөөд дуртай. Өнөөдөр тийм өглөө байна.  Өнөөдөр гэртээ сууж айлуудаа бичих төлөвлөгөөтэй. Бүх юмаа бэлдчихсэн. Файл, гар, хулгана, утас гээд.. Ядаж энэ нөүтбүүк маань байдагт баярлаж байна. Энэ маань эвдрэхгүй жоохон тэсээсэй. Харин ажил дээр спикэрээ орхичихож. Би ирэх онд ер нь хагас сайнд цуглаанд огт очихгүй гэдгээ хэлчих үү? Би хагас сайнд яг өөрт гаргадаг чанартай цагтай болмоор байна. Тэр нь өөрийгөө эрхлүлж жаргаах цаг биш, өөртэйгээ ажиллах, хэлээ давтах, төлөвлөгөө юмаа цэгцлэх, ирэх 7 хоногтоо бэлдэх гэх мэт. Энэ талаар бодоё. Нэг л их олон юманд явсан, тэгснээ сэтгэл санаа нь ч тогтворгүй, хаашаа...