Би улам бүр шунасаар л байна.
Чамайг мэдэх тусам сэтгэл минь хэзээ ч ханахгүй нь, улам ихийг л мэдэхийг хүсч байна.
Чамтай ярих бүрт улам л их ярьмаар санагдана.
Чиний юу идэж, юу хийх гэж байгаа, юу санааг чинь зовоож байгааг мэдэхийг хүснэ.
Би чамд хэтэрхий их шунаж байна.
Хэтэрхийгээ мэдэж байгаа учраас өөрийгөө барих гэж улам хичээнэ.
Чамтай холбоо барихгүй байх гэж надаас их ямар их тэвчээр гардагийг чи мэдэхгүй байх.
Чиний дуудлага, чиний хоолой, чиний мсж, ер нь чиний тухай бүхэн намайг аз жаргалтай болгодог. Энэ бүхнийг түр зуурын сэтгэл хөдлөл гэж бодсон ч аль хэдийнэ 4н жил өнгөрч. Одоо ч би шунасаар л байна.
Ингэж их чам руу тэмүүлэхийн хэрээр чиний өчүүхэн үл тоомсорлол намайг ямар их өвтгөдгийг мэдэх үү ?
Чиний буруу биш ч , намайг гэх албагүйг мэдэж байгаа ч энэ байдлаа дарж, өөрчлөх гэж хичээх тусам чадахгүй байгаадаа улам бүр сэтгэлээр унаж байна.
Гэхдээ би арай дээрдэж байгаа.
Уг нь эмэгтэй хүн ийм байх хэрэггүйг мэддэг ч чадахгүй нь.
Амархан эмэгтэй хүнд эрэгтэй хүн дургүйг би уг нь мэднэ. Чиний өмнө миний бүх бардам, ихэмсэг зан минь байхгүй болдог. Ингэх тусам үнэ цэнэгүй болж байгаа мэт санагдсан ч би дарж чадахгүй нь. Энэ магадгүй буруу хайр юм болов уу ?
Чамайг хичээхэд би бас хичээмээр санагдаж, чамайг унахад би яахаа мэддэггүй.
Хүмүүс чамайг надаас харамлаж байгаа мэт санагдахад би үнэхээр дургүй.
Чамайг муулахад би бүр жинхнэээсээ уурлаж бухимддаг.
Чиний ярьсан бүх зүйлийг би санадаг. Чамайг гуниглах үед би бас гунигладаг. Яаж ч шалдаа буусан би ядаж чиний талд байхыг хүсдэг. Чамайг үнэхээр хүчтэй байгаасай гэж хүсдэг. Чамд ямар нэгэн муу зүйл тохиолдохвий гэж төсөөлөх төдийд миний дотор сонин болдог.
Чамтай Хос биш ч гэлээ , хэсэг хугацаанд өөр хүнтэй харилцсандаа би гэмшдэг. Би чамд сайн болсондоо хэзээ ч харамсахгүй.
Чи байгаад баяртай байна. ❤️ Сайн ч , муу ч чиний байгаа чинь надад үнэхээр сайхан санагддаг.
Чиний зөөлөн дөлгөөн зан, бусад хүнтэй тэрсэлддэггүй зан чинь үнэхээр таалагддаг.
Гэхдээ би чамаас ямар ч хариу хүсэхгүй. Энэ бүхэн миний л өөрийн сэтгэл, мэдрэмж учраас чамаас хариу хүсэх нь утгагүй. Хариуд нь намайг хайрлавал би мэдээж баярлах ч гэлээ тэгэхгүй бол би гомдохгүй, үгүй ээ гомдохгүйг хичээнэ.
Харин чамаас хүсэх зүйл бол битгий бууж өгөөрэй. 🩵 Заавал ард нь гараарай. Би итгэж байгаа. Чи бас итгээрэй. Үүний төлөө залбирлаар би бат зогсоно.
Зориг гарган үүнийг бичлээ. Битгий уншаасай. Эсвэл уншаасай.
