Эрэгтэйчүүдийг багаас нь ийм болгодог юм уу эсвэл, угаас байгалиасаа ийм өгөгдөлтэй юм уу ? Тэдний дотор үргэлж сул дорой харагдахвий, ялагдахвий, жийгдихвий гэсэн айдас нуугдаж, тэрийгээ хамгаалахын тулд гадаад ертөнц болох нийгэм, ажил, найз нөхөд, хүрээлэл, чуулган гээд бүхий л газар - би хүчтэй, би гуйхгүй, би чадна, би болно" гэсэн баг зүүж, үргэлж бусдаас өөрийгөө хамгаалсан хуяг, дуулга өмсөж явдаг юм шиг. Би шүүмжлэх биш, зүгээр өрөвдөж байна. Ядардаг байх даа. Би уг нь - надад ядарч байна, хэцүү байна гэж хэлсэн ч зүгээрээ гэсэн ч угаасаа өөрсдөө тийм байгаагаа ч мэдэхгүй юм байна. Дотроос нь үргэлж би чадах ёстой, ялах ёстой гэсэн үзэл суучихсан юм шиг байна. Тэгээд бодлоо. Тэр бүх хамгаалалтуудаа тайлаад яг байгаагаараа, сул доройгоороо байсан ч бүгдийг нь ил гаргасан ч тухтай байдаг ядаж ганц газар , ганц хүн байдаг байгаасай. Байдаг болов уу. Хэн нэгэн надад тийм байвал би лав баярлана.
2025.05.28 Яг хэзээнээс ийм болсныг мэдэхгүй, гэхдээ ааажим аажимаар миний сэтгэл зүй, амьдралын хэмнэл, эрч хүч, идэвхи маань улам сайжраад л яваад байна. Би цуглаанд ч, ажилд ч, энгийн бусад өдөр тутмын хэвшилдээ ч, хоол унд, эрүүл мэнд гэх мэтэд ер нь их эрч хүчтэй байгаа. Сүүлийн үед бүр баяр хөөр, урам зоригоор дүүрэн байгаа. Өнгөрсөн 7 хоногт Хэнтий цуглаан руу яваад ирсэн. Энэ хагас сайнд Багануур цуглаан руу явж магтан дууны уулзалт хийх гэж байгаа. Энийг их удаан бодсон хэрнээ гэнэт ийм хурдан бүтчихнэ гэж бодоогүй. Габотой ярилцаж байтал шууд хийхээр болчихсон. Эрэгтэй хүн илүү зоригтой, шийдэмгий юм болов уу, ямартаа ч их гоё байна. Би бас нэг хичээлийг сонгож авч хүмүүст ярина. Хоолны дэглэм маань хэсэг жоохон алдагдсан ч ер нь гэхдээ сайн байгаа. Жин ч хасч байна. Одоо бараг 50 хонож байх шиг байна. 59 кг байсанаас одоо 53 кг болсон байна. Хувцаснууд ч гэсэн гоё зохиж байгаа юм шиг. Ажлынхан намайг гоё хувцаслаж байна гэсэн. Би цаашдаа 45 кг болох хүртлээ ...