I miss you sooo much. 😒.
Би ер нь энд хамаг юмаа бичиж сэтгэлээ онгойлгодог боллоо. Өнөөдөр өөрийгөө ямар их барьсан гээч 🤣 тэгээд тэвчкү болохоор нь энд бичиж гаргая гэж бодлоо. Би угаасаа доторхи зүйлсээ гаргаж ярьж байж тайвширдаг юм шиг байна. Тэгэхгүй бол толгой дотор эргэлдээд өөр юм бодож төвлөрч чадахгүй нь ээ.
Хэдэн сар тааралдахгүй нь ээ. Гунигтай л юм. Ядарч байгаа болов уу. Хүчтэй байгаасай.
Би зууралдаж байгаа мэт санагдаж байгаа болов уу? эсвэл дэмжиж байгаа мэт санагдаж жоохон ч гэсэн тус болдог болов уу?
Би хуучин санаагаа үргэлжлүүлэн хийж байгаа. Тэр нь Үл устах Үгсийн номноос бичлэг болгож оруулах, номны хэсгээс уншаад оруулж байгаа. Бурханыг эрэн хайхуй ном бол үнэхээрийн гоё ном. Хэрэгтэй хүндээ хүрч нэг ч гэсэн хүнд Бурхан руу эргэх, итгэл нь сэргэх, урам өгөх сэдэл болоосой гэж хүсч байна. Бас энэ зорилго минь өөрчлөгөхгүй байгаасай. Одоохондоо үнэндээ хүмүүс нэг тоохгүй байх шиг санагдаж байна. Би мэдээж гэнэт танихгүй хүмүүст хүрээд хандалт авна гэж бодохгүй байна. Гэхдээ ядаж л хамгийн наад зах нь манай залуучуудаас гоё урмын үг хэлээсэй, мөн болж байгаа болохгүй юмыг нь хэлээсэй гэж бодохын. Гэхдээ би эндээс нэг зүйлийг сурах л хэрэгтэй байх. Байнга бусдын урмаар тэтгэгдэж цааш явдаг болвол хэцүү байх. Үнэндээ бол хэн ч анзаарахгүй байсан ч хийдэг л чухал байх. Ялангуяа итгэгч хүн бүр тийм зүйлд суралцах хэрэгтэй байх. Ирээдүйд миний нөхөр ядаж намайг үнэхээр магтаж сайшааж, дэмждэг байгаасай. Миний хайрын хэл угаасаа магтаал юм аа.
Эсвэл үзэж байгаа зарим залуучууд дотроо аан энэ нь тийм тэр нь ийм, би хийсэн бол илүү лаг хийх байсан юм гэж байгаа болов уу ккк. саяхан нэг залуу гэр бүлийнд хоносон. Тэгэхэд нөхөр нь байнга эхнэрийнхээ саналыг шүүмжлээд, үгүйсгээд байх үнэхээр хэцүү санагаж байсан шүү. Бурхан минь надад битгий тийм нөхөр таараасай. Би тэсэхгүй байх.