07 сарын 7нд Өмнгөговь явсан. Хуриманд оролцонгоо цааш хэсэг газар үзэхээ явсан. Цаг агаар маш гоё байсан. Хамт явсан хүмүүс ч гоё байлаа.
Аялал гоё байсан. Гэхдээ дараагийн удаад ганцаараа эсвэл нэг, хоёр хүнтэй явбал гоё санагдсан. Гэр бүлтэй биш, бас жоохон хүүхэдтэй хамт биш, бас хэт хэмнэж биш, аль болох тухтай явбал гоё санагдсан.
5 өдрийн дараа гэртээ ирсэн. Амарсан гэхүү, мэдкү хэдэн өдөр гэртээ байж байгаад кэмпдээ явсан. Энэ жил магтан дуунд үйлчлэх нэг тийм сонин байсан. Зүгээр л өөрсдийгөө бусдад харуулах гээд байгаа мэт мэдрэмж төрсөн. Ямар нэг босгон байгуулах, хүмүүсийг уриалах тийм хүч, сүнс байхгүй ... ер нь л их онцгүй байсан. Open Mic эдр шал хэрэггүй санагдсан. Кэмп энэ жил тэр чигтээ маш залхуутай байсан. Хурдан гэртээ харимаар санагдсан.
Догдолж хүлээх юм юу ч байхгүй болчихлоо. Одоо хиймээр байгаа зүйл ганцаараа Хятад ч юм уу хаа нэг тийшээ явмаар байна. Хагас сайнд гэртээ өнжмөөр байна. Дэглэмээ дахиж эхлээд хөнгөн шингэн баймаар байна. Жин дахиад нэмж байгаа юм шиг, бие маш хүнд оргидог хэвээрээ байна.
Энэ 7 хоногоос зам хаана гэнэ. Автобус яах юм бол? эрт суугаад зам хаасан газар нь алхах ёстой юм уу? Эсвэл өөр газар хэдэн өдөр байрлах уу? мэдэхгүй.
30 нас хүрсэн чинь сэтгэл маань тийм амар хөдлөхөө больсон юм шиг, гоё сайхан сэтгэл уяраам үг хэлсэн ч нэг л итгэхгүй, энэ ч түр зуур даа гэж боддог болж. Сайн уу? Муу юу? гэхдээ үнэхээр л түр зуур л байгаа юм чинь, тэгэхээр өөрийнхөө сэтгэлийг хамгаалж сурч байгаа юм шиг.
Бор залуу сураггүй болсон ч надад ямар ч бодогдох юм алга. Эхэндээ жоохон хэцүү байсан ч одоо үнэндээ бодогдох ч үгүй байна.
Гэрлэлтийн амьдрал дахиад л залхуутай санагддаг боллоо. Хүүхэдтэй эмэгтэйчүүд - та нар гэрлээч, хүүхэдтэй болооч гэдэг ч үнэндээ өөрсдөө дотроо -өөрсдийнхөө гадаад байдалд дургүй болсон, нийгэм дээр байр суурьгүйдээ сэтгэл дундуур, өөрсдөндөө тийм ч хангалуун биш яриа, хандлага гаргаж байгаа нь ажиглагддаг.



