Өчигдөр төрсөн өдөр минь болж 29 нас хүрлээ. Миний ажлын хүмүүс, магтан дууныхан мэнд хүргэж бэлэг өгч баярлуулсан. Бас аав ээж, эгч 2 дүү залгаж мэнд хүргэсэн. Ажлын өрөөнийхөн надад гоё кэйбөүрд, маус өгсөн. ёстой санаанд ороогүй бэлэг байсан. Тэгээд би бодлоо. Хүн нээрээ эцсийн эцэст бусад хүмүүсийн хайр, халамж ер нь бусад хүмүүсийн хүчинд л амьдрах хүсэл, урам, хүч авч явдаг байх нь. Хичнээн хүчтэй, чадвартай, чадалтай хүн байлаа ч хайртай дотны хүнгүй бол хэн ч биш, бас ямар ч утгагүй байх юм байна. Тийм болохоор хайртай хүмүүсээ, бас чамайг хайрладаг хүмүүсээ гомдоохгүй, үл тоомсорлохгүйг хичээж амьдрах хэрэгтэй байх нь. Орой ажил тараад гэр рүүгээ харьсан. Яахав нэг их хүлээлт байгаагүй ч сэтгэлийн мухарт бол жоохон ч гэсэн ганцаардсан мэдрэмж бол байсан. Гэхдээ том болсных уу, эсвэл зүгээр хүлээн зөвшөөрснийх үү нэг их гомдол, ганцаардал байхгүй байсан. Тэгээд өрөөндөө ороод гэрлээ асаатал манай 2 үеэл манай гэрт ирчихсэн надад сюрприз барьсан. Би ёстой их баярласа...