Цуглааны байрны гадаа 1 цаг зогсож байна. 1 цагийн өмнө - байр орж байгаа хүн байна уу ? гэж асуусан чатанд 35 минутын дараа аль үжэ ирчихсэн гэсэн утгатай зургаа явуулж байх шиг байна. Би мэдээж тоглоод сүржигнээд гадаа байж байгаа биш бөгөөд бараг 10-аад жилийн туршид би бараг 1 ч удаа ганцаараа байр руу орж байгаагүй ба орж огт чаддаггүй. Учир нь эгнээгээр явдаг, яг наана нь хашаанд 5,6н нохой байдаг, 1,2 удаа манай хэдийнхнээс хазаж байсан тул би хичнээн өөрийгөө ятгаж хүчилсэн ч чаддаггүй. Тиймээс яг хашааны булан дээр нь хасах хэмд 1 цаг шахам зогсож байна. Энэ явдал анх удаа биш, өмнө нь ч мөн олон тохиолддог ба би бусдад гомддоггүй. Үхтлээ айдаг сул талтайдаа, мөн өөрийн гэсэн машингүйдээ өөрөө өөртөө л гомдож зогсдог доо. Энэ бүхэн зүгээр л инээдтэй санагддаг. Жоохон хүүхдүүд ганцаараа зөндөө л орж гардаг. Гэтэл би яагаад ийм юм болоо ? Хэн хүнээс илүү энэ байдлаа дийлэхийг хүсч байгаа хүн нь би өөрөө ч үнэхээр чаддаггүй. Ялангуяа магтан дууны бэлтгэлд хоцрохгүй ирсэн ч гадаа хүлээснээс болж хоцроод бас давтах бэлтгэлийн цагаасаа хасч байгаадаа харамсаад уйлчихлаа. Би мэдээж цаг гарган ирж байгаа ч хайран 30минут, 1 цагаа гадаа ингэж зогсож даарч өнгөрөөхийг огт хүсэхгүй нь лавтай. Битүүхэндээ хүсдэг зүйл нь намайг ийм гэдгийг мэдсээр байж та яаж орж ирэх гэж байна , дайгдхуу яахуу гэж асуудаггүйд нь жоохон гомддог. Уг нь бараг нэг зүгээс ирдэг.
Аан нээрэн өөр хөдөө цуглаанд үйлчилдэг үеэл залуу маань энэ зун түр хотод ирэх үед миний орж чадахгүй, групп чат руу чат бичих үе таарч тэр үеэл маань би очы гээд унадаг дугуйтай гарч ирсэн үе маш гоё байсан. Бас түүий дүү нь саяхан бас миний чатыг сүүлд харсан ч надруу залгаад та хаана байна тосох уу гэхэд нь баярласан. Яг тэгж орж иртэл өөр нэг чат бичсэн охин маань яааруу сандруу гарч ирж байгааг хараад баярласан. 😊
