Өглөөг их л залхуутай сэрж эхлүүллээ. Яарсан боловч аль хэдийнээ 8 өнгөрөөд, гараад автобусанд суусан ч автобус хөдлөхгүй байсан тул буугаад такси барихаар зам дагуу алхлаа. Араас Ч ах дагаад буулаа, миний урд такси барихаар явсан ч машин зогсохгүй, миний урд 2 нохой хуцаад би хэсэг цухалдлаа. 9өөс үйл ажиллагаа эхлэх учраас хоцрох нь баттай боллоо.
Ашгүй такси зогсож жолооч эгчийг 805 руу та гялс яваад өгөөч гэлээ. Замдаа магтан дууны групп руу таксины мөнгө өгөөч гэтэл тэр хэд чатаа харахгүй байлаа. Замд ахтай огт юм дуугарсангүй. 9өөс арай өмнөхөн гадаа ирлээ. Аргагүй эрхэнд М руу залгаж би гадаа ирчихлээ, надад мөнгө алга гэлээ. олон юм ярилгүй аан за одоо хийе гээд таслав. Миний ганц дийлдэг хүн ч юм шиг. Би л тэрнийг дураараа, үгэнд ордоггүй гэдэг ч үнэн хэрэгтээ бол миний өөдөөс үгүй гэж баараг л хэлдэггүй хүн. Өнөөдөр бас сайн дуулсныг нь хэлмээр санагдсан ч бардмаасаа болсон уу хэлээгүй. Уг нь бол хайр хүрмээр ч гэхүү, хөөрхөн зүйл ихтэй.
Ямартаа ч гүйсээр ортол ашгүй манай өмнө өөр магтаалын баг дуугаа давтсан, манайх дөнгөж эхэлж байлаа. Бид дуугаа эхлээд явж байтал нэг хүн орж ирлээ. Би дуун дээрээ алдаад - sorry, jo sandarchlaa, someone has come. гэсэн чинь манай хэдийн мэдрэмжтэйг хэлэхүү, ойлгожыно2 гээд инээлдэв. ккк
Би уг нь магтан дуу өнгөрөөгөөд хичээлд жоохон сууж байгаад эрт гэртээ ирж амарна гэж бодож байлаа. Гэтэл дуустал нь суумаар санагдлаа. Магтаалын цаг дуусаад цүнх тавьсан сандал дээр иртэл хажууд нь сууж байлаа. Би нэг гадаад эмэгтэйн хажууд сууж болох уу гэж асуугаад цүнхээ аваад суув. Дараа нь -зүгээр л хажууд нь суудаг байжуу? зугтаж байгаа юм шиг со ч байжуу... гэж бодон ард нь сууж байлаа.
Хичээлийн тухайд зүрхний гүний гүнд аль хэдийн олон зүйлд дарагдсан бараг л магртагдсан гэмээр хүслийг минь дахин сэргээж өгсөн, гэхдээ бүр яг ч бүр сэргээгүй. Би хараахан бүрэн баттай шийдвэр гаргаагүй л байна. Яг нэг тийм -сайн мэдээний л төлөө бүх зүйлээ зориулая гэсэн халуун хүсэл төрөхгүй л байна. Түүний ирсэн сууж байгааг хараад үнэхээр Бурханд талархлаа, жилийн өмнө нөхцөл байдал ямар байлаа даа гэж бодон суулаа. Гэсэн ч хальт хальт гэхдээ л цаашдаа юу болох бол гэсэн бодол төрж, арай ... зүйл болохгүй байгаа.... гэж бодохоос дотор минь сонин болж --Эзээн, тэгүүлэхгүй байж болохгүй юу ... гэж залбирлаа.
Залуучуудаа тийм олноор нь өөр газар харах нэг тийм бахархмаар бас хайрламаар санагдсан. Цуглаан дээр харахаараа угаасаа л байдаг, байх ёстой хүмүүс юм шиг л хардаг юм байна.
Миний сэтгэл цаанаасаа л баяртай, нэг тийм аз жаргалтай байлаа. Яагаад тийм байгаагаа мэдэхгүй биш мэдэж л байна. Гэхдээ тэгнэ гэж бодоогүй. May be my love hasnt ended yet.
Тэрнээс гадна Өнөөдрийн хичээл заасан багшийн эхнэртэй нэлээд юм ярьсан. Англи хэлэндээ би их талархаж байна шүү. Тэр ах эгч 2 илгээлтээр явах хүсэлтэй залуу хүмүүсийг удирдаад мусульман шашинтай орнуудад богино илгээлтийн ажил хийлгэдэг юм байна. Дараа жил бас хийнэ гэсэн. Сонирхож байвал холбогдоорой гээд Телеграмаар хаягаа солилцсон.
Өнөөдөр хуучин би буцаж ирж байгаа юм шиг санагдлаа. Гэхдээ илүү дээр хувилбараар. Түүнд одоо ямар байгаа бол гэж бодож байгаа ч асуух хүн олдохгүй юм, тэглээ ч өөрөөс нь өөр хэн ч сайн мэдэх вэ дээ. Харин өөрөөс нь асуух гэхээр төвөгтэй санагдах болов уу гэж бодож байна. Тэгэхээр залбирахаас өөр чадах зүйл алга. Давж гараасай, Бууж өгмөөр санагдсан үедээ Бурханаасаа зуураасай, тусламж хүсмээр байгаа хүнээс гуйгаасай, ирээдүйгээ найдвартайгаар хараасай гэх мэт. Үнэхээр тэгээсэй.
Харин би өөрөө.... Магтаалын багтаа, Магтан дуунд үнэхээр хийхийг хүсч байгаа зүйлүүд байна, түүнийгээ бага багаар хийхийг хүсч байна.
Зиппоро бол "эрх чөлөөтэйгээр дүүлэн нисэх боломжтой " шувуу" гэсэн утгатай үг. Би шувуу болмоор байна. Оюун бодолдоо ч , амьдрал дээрээ ч ...
