Амралт дуусаад 2 дахь 7 хоног руугаа орж байна. Их амарсных уу, итгэлээр сэргэснийх үү, аягүй л эрч хүчтэй байна. Уг нь өдөр болгон их шахуу ажилтай байгаа. Ажил дээр ч 8р сар битүү үйл ажиллагаатай, Цуглаан дээр ч Сэн Сэн кэмп гээд магтан дуунуудаа өөд уруугүй давтаж байна. Эсвэл Дондог ирээд гоё байгаа юм уу, эсвэл Тэр ирээд үү... мэдкү.
Над шиг хоцордог асуудалтай хүнд өнгөрсөн 7 хоногт чөлөө аваагүй гэдэг том амжилт. Өчигдөр ажлын эгч хөөх Еэминг 1 долоо хоног хоцроогүй байна гэж гайхаад байсан. Би тийм л хүн. Эсвэл эмээ тогтмол уугаад нойр гайгүй болчихсон юм болов уу.
Ойрдоо орой хоол идэхгүй сайхан л байна. Миний хоол шингээлт маш муудсан байна. Түргэн хоолонд бүр ялангуяа. Бие хүндрээд л , хавагнаад, дотор муухайраад, гэдэс хийгээр дүүрээд л ... бамбайн хордлого нь л юм байх. Гэхдээ нэг талаас сайнаар харвал энэ бамбайн эмгэг намайг эрүүл амьдралын хэвшилтэй болгох юм шиг байна.
Би нэг гоё алсын хараатай болсон. Хэдэн жилийн дараа, ойрын хугацаанд бүх цуглаан дундаа Магтан дууны конференц гэж хийх тухай бодол. Магтаал, мөргөлийн тухай номлол, хөгжмийн тухай, магтаалын багийн практик хичээл гээд ихдээ 2 бүтэн өдөр үргэлжлэх үйл ажиллагаа. Магтаалд үйлчилдэг, үйлчлэх хүсэлтэй бүх цуглааны хүмүүс оролцож болох тийм эвэнт. Тэгэхийн тулд манай Мараната сайн байх хэрэгтэй.
