2024.07.31
Бүтэн 12 цаг нам унтсан байна. Гэдэс өвдөх нь дээрдэж. 6:16д сэрээд утсаа хальт оролдтол 6:40 болчихсон байлаа. Ямар ч хэрэгтэй юм үзээгүй. Ийм болохоор л өглөө сэрээд утсаа оролдох хэрэггүй байгаан. 6:40д цуглааныхаа залбиралд орсон. Ойрд залбирах хүсэл их төрөөд байгаа. Хамт дуустал нь залбиралд байсан. Гэрээсээ 7.30 гэж гараад бараг л хоцрох нь гэж бодтол 8:15 гэж очоод бүр 15 минутын өмнө очсон.
Өнөөдрийн ажил бол Тайваний оюутнуудтай өөр газар хүүхдүүдэд англи хэлний хичээл орох байлаа. Ёстой гоё өдөр өнгөрсөн. Католик сүмийг анх хотод орж ирэхдээ л хараад сонирхолтой юм, орж үзвэл ямар бол ? гэж бодогдоод байдаг байлаа. Гэтэл өнөөдрийн очсон газар тэр сүм байлаа. Хичээл завсарласны дараа ганцаараа зориуд 3н давхар руу нь мөргөлийн заал руу нь орлоо. Нээрээ л их сүржин юм байна лээ. Яг л кинон дээрх шиг, нэг тийм сүртэй. Тайзныхаа ард Есүсийн цовдлогдсон хөшөөг хадчихсан.
Оюутнуудтай хамтрах тухайд гоё байлаа, хятадаар сайн ойлгоод бас ярьж байгаадаа урамшив. Аан бас сургалтын өрөөнд төгөлдөр хуур байж таараад тунхуа, гэх хятад дуунууд тоглож хамт дуулаад гоё байлаа. Хэдэн жилийн өмнө хятад руу олон улсын сайн дурын ажилд орж байсан минь санаанд орлоо.
Нээрээ л амьдралд янз бүрийн шинэ сонирхолтой олог хүмүүс тааралдах юм. Ахиад уулзахгүй тэр хүмүүст гоё дурсамж, халуун дулаан мэдрэмж үлдээдэг байх юмсан.

