Хүн уурлахаараа үнэхээр өөрийн мэдэлгүй хорон үг хэлчихдэг юм болов уу? Эсвэл уурлахаараа дотроо өмнө нь бодож байсан бодлоо зоригтой гаргаж ирдэг юм болов уу?
Ингэж боддог юм байхдаа арай үгүй байлгүй дээ гэмээр үгийг хэлэх юм.
Ирэх дургүй шалтгаануудын нэг бол намайг басамжилдагт, миний амьдарч байгаа байдлыг хараад шүүмжилдэгт, уг нь жилдээ ганц ирдэг ч ирээд буцахад дандаа сэтгэлд минь нэг хар бараан үг хэлээд л буцаах юм даа. Олигтой ч амьдрахгүй, байр савчгүй, царай алдсан юм...
Дандаа л дутуу, хангалтгүй, хэрэггүй, арчаагүй мэт санагдуулах мэдрэмж... аль багын минь л мэдрэмж дээ. Энэ мэдрэмжтэй л би сүүлийн хэдэн жил тэмцэж байна.