"Надад хэн ч хэрэггүй." ч энэ үнэхээр жинхнээсээ хүчтэй хүний зан мөн үү ?
"Надад хэн нэгэн хэрэгтэй. " - энэ үнэхээр сул дорой хүний зан мөн үү?
06.06
Өчигдөр бороо орсон. Миний дуртай бүүдгэр, шиврээ бороотой сэрүүн өдөр байлаа. Өрөөний маань ахлах надад санаа тавьж миний өмнөөс санаа нь зовж уг нь чи чөлөө авахгүй байвал дараа жил гадагшаа явах эдр гээд олон боломжууд байгаа. Даанч их чөлөө авч байгаа болохоор өөр арга байхгүй байна гэсэн. Би анх ажилд орохдоо их өөртөө итгэлгүй, бүрэг, бас ажлаа сайн хийдэггүй, байнга тулгаад л явдаг байлаа. Тэр бүрт надад боломж олгоод, уулзаад яг юу болохгүй байна гээд асуудаг байлаа. Би тэрэнд нь их баярладаг. Ажилд минь олон сайн хүн байгаа шүү. Бас дарга байна. Ёстой зөөлөн хүн санагддаг. Ажил маань ч ер нь гоё болоод л байгаа.
Ажил тараад үсчин орлоо. Намайг өөрөө битгий тайр гэнэ. Чолкоо ч бас. Үсний тайралт надад таалагдсан . Тэгээд үсчин хайж байх зуураа багадаа үсчинд орох ямар дуртай байснаа гэнэт саналаа. Миний үс өтгөн, бас ширүүн байсан болохоор гоё үстэй охидуудад атаархдаг байлаа. Тайрахаар их гоё зохино. Минийх тайрсан ч гоё болдоггүй, задгай тавьдаггүй байсан. Сүүлд их сургуульд орохоос өмнө ч гэсэн, үсээ задгай тавих бараг мөрөөдөл байлаа ккк. Гэхдээ тэр үед бол зүгээр тэхиймсан гэж бодохоос илүү их л зовлонтой хүлээж авдаг байж. Яагаад ийм юм гээд л.
Ер нь гадаад байдалдаа их эмзэг байлаа. Тарган, улаан хацартай гээд л ...
Тэр үеэ бодохоор шууд тэр үеийн сэтгэл дундуур байдал, сэтгэлийн нэг тийм гунигтай үе шууд мэдрэгддэг. Хөөрхий минь гэж , хүмүүсийн харц эдр ... одоо би тийм мэдрэмжтэй яваа өсвөр насныхныг хараад л шууд мэдэрдэг. Тэгээд өрөвдөх сэтгэл төрдөг.
Гэхдээ одоо ч тэр сэтгэл зүйн байдал бага хэмжээгээр үлдсэн санагддаг. Дандаа биш ч сэтгэлээр унасан үед гарч ирдэг. Гэхдээ өмнөхөөс хамаагүй дээр. Бид том болох тусмаа эдгэрч, хүлээн зөвшөөрч, эсвэл дасдаг юм шиг.
