![]() |
Өнөөдөр слнгуулийн өдөр, харьяаллаасаа болоод сонгууль өгөөгүй болохоор нэг тийм гэмтэй мэдрэмж төрөөд байх чинь.
Ажил руу явж байна, дуусгаагүй юмаа дуусгана уг нь эрт гарсан бол дээр байлаа. Одоо бараг 5н цаг.
Бид 2 одоо хаая нэг ярьдаг болсон. Гэхдээ энэ байдал таалагдаж байна. Хэт яарсан, догдолсон, тэмүүлсэн биш нэг тийм тайван, тогтуун ... ер нь хэт шатсан дурлал аюултай . Бас энэний дараа яах бол, юу болох бол, ингэвэл яахуу тэгвэл яахуу гэж бодолгүй зүгээр л одоо байгаадаа амьдрах хэрэгтэй юм шиг. Өөрөө ч хэт их бодолгүй, нөгөө хүнээсээ хэт хүлээлтүүд, төсөөллүүд үүсгэхгүйгээр.
Би мэдээж ярих дуртай ч ярихгүй бол бас гуниглахгүй.
7н сард нэг тухтай байр болоод дуугаа сайн давтмаар байдаг. Сүүлийн хичээл дээрээ хэдэн дуунуудаа сайн тоглодог болчихсон баймаар байхы.
Амралтаараа хаана юу хийхүү гэдэг бас асуудал болоод байна. Гэрээс дуудах болов уу... аав дээрээ очно доо.
