Энд байдаг бүх л тэмдэглэл минь бүгд бараг гунигтай, хэт бодолд автсан. Энэ удаад гэгээлэг зүйл бичмээр санагдлаа.
Үгүй ээ, гэгээлэг зүйл мэдрэгдсэн дээр нь, баяртай байгаа дээрээ гялс бичье гэж бодлоо. Удахгүй алга болчих юм шиг санагдаад.
06:00д сэрээд чимээгүй цаг хийсэн. Хамт хийдэг охин маань унтсан юм шиг байна. Хэтэрхий сайхан сэтгэлтэй охин болохоор сэрж чадсангүй, ярьсандаа хүрсэнгүй гээд өөрийгөө буруутгахвы гээд " битгий санаа зовоорой, эгчийн дүү сэрээд өөрөө ганцаараа хийгээрэй, өдрийг сайхан өнгөрүүлээрэй" гээд биччихлээ. Хүнд ачаа, ял, буруутгал төрөх хэцүү.
06:15 кофегоо нэрлээ. Сайхан мэдрэмж. Миний Дондог хаанаас нь ч харсан ёстой хөөрхөн юм аа. Дондогийг тэжээх сонголт хийсэн үнэхээр зөв байжээ гэж байнга бодох юмаа. Надад ямар их хань боодог гээч.
06:30 Мараната залбирал. Түүний үг хэл залбирал номлол сонсохоор бүр нэг шашшинлаг, яршигтай, нуршуу, амьгүй санагдахы. Гэхдээ яахав бусдыгаа сонсоод гоё байлаа.
7:30 автобусандаа амжиж суулаа.
Өчигдөр багштай уулзаад нэг тийм хонгилын үзүүрт гэрэл ассан юм шиг тийм мэдрэмж төрөөд байхы. Яг тийм мэдрэмж. Сүүлийн үед дотор минь ямар ч тийм ассан, тэмүүлсэн хүсэл, зорилго, тийм зүйл байхгүй , үнэхээр харанхуй; догдлох зүйл үнэхээр байхгүй саарал өдрүүд болоод байгаа. Гэхдээ хөгжим дахиад сонсоод, багшийн тоглохыг хараад нэг тийм баяр баясал, гэрэл, хүсэл төрөх шиг болсон. Энэ мэдрэмжийг хадгалмаар байна. Алга болчихвийдээ. Хурдан хичээлээ эхлүүлэх юмсан.
Т над руу нэг тийм сонирхолгүй аястай мсж бичсэн. Эсвэл би л тэгж бодсон юм болов уу? Тэнд зүгээр л уйтгартай байгаа болохоор бичдэг юм болов уу ? Ирээд өөрчлөгдөх болов уу? Эсвэл ирэхээсээ өмнө өөрчлөгдчих юм болов уу? Эсвэл тэрний өмнө би өөрчлөгдчих юм болов уу?
Хичээл эхлүүлэх болвол хаана хичээллэх үү? Байран дээр хийвэд хүмүүс төвөгтэй юм болов уу? Манайх дэндүү хол. Эсвэл багш өөрөө олох юм болов уу?
Анзаарсан чинь би түүний тухай бараг бичихээ больж.
