Дахиад хэнд ч догдлохгүй болчихвий гэж айж байлаа. Гэтэл нэг хүнд догдолсон. Би харилцахыг хүссэн. Надад олон зүйлүүд нь хөөрхөн санагдсан. Над руу зураг бичлэг явуулж байгаад нь баяртай байсан. Гэхдээ буруу юм чинь болье гэсэн. Уг нь ч түүний зөв л дөө. Зөрүүдэлж байгаад алддым байна лээ гэсэн, хөөрхий өөрийнхөө амссаныг л хэлсэн байх.Гэхдээ л би гомдсон. Зүгээр л шалтаг хэлж байна гэж бодсон. Үүнээс болоод би өчигдөр гэртээ өнжсөн. Өмнөх орой нь ажлынхантай зориуд сууж вино уусан. 12т гэртээ ирж унтаад маргааш нь 18 цаг хүртэл унтсан. Орой нь 2 уаг хүртэл ном уншсан. Тэгээд унттал 4 хүртэл унтаагүй.
Өглөө босоод цуглаанд явмааргүй байсан ч магтан дуу тоглох ёстой учраас ирсэн. Гэтэл Х , Г эгчтэй хамт орж ирсэн. Өчигдөр нь надтай юм ярьчихаад яагаад очно гэж хэлээгүүм бол? Хэлэх албагүй л дээ. Гэхдээ бид 2той ярилцдаг юм байх даа. Тийм байлаа ч яахавдээ. Би ер нь их муухай зантай болж байх шиг байна. Мэдээж Г эгч надаас илүү л дээ. Ятгаж ойлгуулахдаа ч сайн. Ямартаа ч ирсэнд баяртай байна. Бас Ш хүүхэдтэйгээ, Г хүүхэдтэйгээ ирсэн. Баяртай байна. Харин дууны дундуур Н ягаан үстэй орж ирэхэд М цочиж мангартсан. Нүүр амаа дараад. Ядаж байхад үүд рүү харж суудаг болохоор бүх хүн харна. Би шууд тэнэгтээд бай гэчихсэн. Миний ямар уур хүрсэн гээч .Тэд нар наашаа эргэж ирэх гэж өөртэйгээ тэмцэж2 ирж байгаа. Чуулган бүх хүнд нээлттэй, Бурхан бүгдэд хайртай , хэнийг ч хүлээж авна, бид бүгд адил нүгэлтэн гэдэг ч үнэндээ бид арай ариун, тэр ямар нүүрээр энд ирдэг байна аа гэсэн хандлагатай. Өө маа гаад.
Энэ зүйл намайг үнэхээр бухимдуулдаг. Магадгүй тэр ирэхгүй байгаа нэг шалтгаан нь үүнтэй холбоотой байх.
...Дуун дундуур дуудлага орж ирээд байв. Би таслаад байсан ч залгаад байхаар нь автал Тэр байлаа. Гадаадад ашигладаг дугаар байх нь. Би мессенжэрээ устгачихсан болохоор залгасан юм шиг байна. Би дэмий л авч. Би цуглаантай байна гэсэн ч ойлгосон болов уу? Ядаж би урд суудаг болохоор хүмүүсийн анхаарал сарниулчихна гэж бодоод тасалчихсан гомдсон болов уу? Гэхдээ би айж байна. Дахиад үл тоогдохоос . . . энэ зүйл ямар их өвтгөдөг гээч.
Би Ху-д яаж тусалхуу, ирэхээсээ өмнө бас бөөн юм болж л ирсэн байх даа. Би магтан дуунд үйлчилдэг болохоор хүмүүстэй мэндэлж амжихгүйн.
