2023. 1-р сар Сэтгэл зүйн хувьд навс унасан сар байлаа. Өөрийнхөө мэдрэмжинд итгэх үү? бодит болж байгаа нөхцөол байдалд итгэх үү? бусад хүмүүсийн хэлж байгаа зүйлд итгэх үү? өөрийнхөө тавьсан найдварт итгэх үү? яг ийм эргэлзээнд гацсан үе байлаа. Бас жинхнээсээ хүн санаж үзсэн юм байна. Аан нэг шинэ юм нь Дорнод руу явсан юм байна.
2023.2-р сар. Сэтгэл зүйн байдал хэвээрээ. Өр зээлний асуудал гэнэт шийдэгдсэн. Цагаан сар болсон. Бүх юманд сонирхолгүй, хичээл зүтгэл гаргах ч хүсэлгүй болж эхэлсэн. Тусалмаар байгаа ч яаж туслахаа мэдэхгүй байсан.
2023.03-р сар. Бодсоноос шал өөр үйл явдлууд гарч эхэлсэн. Миний өөртөө тавьсан байсан хоосон найдварууд алга болж эхэлсэн. Сэтгэлзүйн хувьд шал дордсон. Өнгөөр дүрсэлвэл саарал өдрүүд өнгөрсөн. Цуглааны амьдрал, байрны амьдрал, итгэлийн амьдрал утгагүй санагдаж эхэлсэн. Залхуутай санагдсан. Бас түүнээс олон зүйл асуумаар санагдсан. Бүх зүйл зүгээр үү? гэж асуухыг их хүссэн ч тэвчсэн.2023.4-р сар. Нөхцөл байдал хэвээрээ. Үнэхээр ийм хүн юм уу? гэж өөрөөсөө дахин дахин асуусан. үгүй байх гэж бодсон ч нөхцөл байдал улам баталсаар л байсан. Энэ сард хэд хэдзүүдэлсэн юм байна.
2023.5р сар Ажил завгүй болж эхэлсэн. Зусланд хүүхдүүд авч явах бэлтгэл ажил болоод өдөр хоног хурдан өнгөрсөн. Бодсон хэвээрээ, эргэх байх гэж итгэсэн хэвээрээ.
2023.6-р сар. Гэр бүлийн сайн мэдээний өдөрлөг болсон. Ээж маань ирсэн. Бүр баярлаад байгаа нь илт байсан.Хөөрөөд л байсан. Бурханыг хайж байгаа зүрх сэтгэл байсан. Даанч надад ятгах, залбирах, санаа тавих хүсэл байхгүй байсан. Би өөрөө навс уначихсан. Бас нэг хүн надтай гэрлээч гэсэн. Би бодох ч үгүй шууд үгүй гэж хэлсэн. би их хатуу хүн юм болов уу, гэхдээ би ийм зүйл дээр тойруу, тодорхой бус байх дургүй.
2023.7-р сар. Наадам, ээлжийн амралт эхэлсэн. Оюутан болсоноосоо хойш бараг анх удаа тийм олон хоног хөдөө гэр рүүгээ явсан. Би төрсөн гэртээ ихэвчлэн 3аас илүү хонодоггүй байсан. ...Найз охинтой болоод салсан гэж сонссон. Хэцүү байгаа болов уу гэж бодсон. Бас нөгөө талаас хэцүү болвол эргэх болов уу гэж бодсон. Юу мэдэрч байгаа бол гэж бодсон. Яримаар байвал сонсож өгөх юмсан гэж бодсон.
2023.8-р сар. Ажил ихтэй завгүй өдрүүд эхэлсэн. Байрнаас гарах тухай бодож хайсны эцэст гэйст хауст үеэлүүдтэйгээ амьдрахаар болсон. зуун хувь сэтгэл хангалуун байгаа.
2023.9р сар. Сэтгэл санаа яахав хэвээрээ. Онцын өөрчлөгдсөн зүйлгүй.
2023.10р сар. Магтан дуундаа маш идэвхигүй болсон, багийнхаа залуутай хэд хэд муудсан. Цуглааны ажилд ч идэвхигүй болж эхэлсэн. Охидын бүлэг удирдаж эхэлсэн. Гэхдээ надад тохирохгүй санагдсан.
2023.11-р сар. Хажуу өрөөнд хамт амьдрах шинэ охин орж ирсэн. Вайб таарсан дажгүй охин. Хамт байхад хөгжилтэй. Цуглаандаа 1,2 бүтэн сайнд очоогүй. Магтан дууны бэлтгэлдээ байнга хоцорсон. Багийн залуутай дахиад муудсан. Харьцмааргүй санагдсан. Аа бас нэг шинэ гишүүнтэй болсон. Дондог, Саарлаа гэдэг нэртэй.
2023.12-р сар. Аймгийн 10н жилийнхээ шинэ жилд анх удаа очсон. 11н жилийн дараа анх удаа уулзсан. Архинаас татгалзахыг амжилттай давсан. Ажлын шинэ жилийн дараа караокед хамт шөнө дунд хүртэл суусан. намайг архиар нэгч шахаагүй. Магтан дууны залуутай муудаад цуглаандаа 2 долоо хоног очоогүй, утсаа аваагүй, Магтан дууны багаас гарна гэж бодсон. Тэгээд өөртөө хугацаа өгч бодсон. Надад бодох 1 долоо хоног л хэрэгтэй байсан. Эцэст нь шийдсэн, би цуглаанаас холдож чадахгүй, цуглаанд явж байгаа тохиолдолд магтан дуунд үйлчлэхгүй байж чадахгүй юм байна гэж. Тэгээд буцаад очиход намайг өмнөх шигээ хүлээж авсанд талархсан. .... ...Хуучин найз охинтойгой үерхэж байгаа гэж дуулсан. Өмнөөс нь баяртай байсан. Буцаад нийлж байнаа гэдэг нь үнэхээр сайн юм шиг байна, асуудлыг нь мэдэх ч хүлээж авч байгаа нь сайн охин юм шиг санагдсан. Жинхнээсээ - ашгүй дээ гэж бодогдсон. өөрийг нь ойлгодог хүн байхад болно доо. Сэтгэл санаа бараг л эдгэрсэн. 3н жилийн дараа юм уу, бууж өгсөн. хүлээн зөвшөөрсөн. Талархсан.
Сэтгэлийнхээ талаар ярьдаг байхад манай нэг дүү " ямар азаар би хүнд сайн биш юм" гэж байсан. үгүй дээ, бүтсэн ч бүтээгүй ч хүн хайрлах чинь гоё байхгүй юу.

