2023.11.08
Өчигдөр бүтэн өдрийн чөлөө авч гэртээ өнжсөн. Хүмүүс юу болсон зүгээр үү, гэхээр нь өө зүгээр зүгээр гээд л хариулдаг болсон. Миний сэтгэлзүйн асуудал дахиад сэдрээд гэлтэй биш. Надад ямар ч passion, motivation байхгүй болчихсон. Тэмүүлэх юу ч алга. Зорилгогүй болчихсон. Би ямар ч сайн зүйлгүй, бүтэхгүй амьтан шиг мэдрэмжүүд төрөөд эхэлсэн. Саяны бүтэн сайнд дахиад л өөрийнхөө талаарх бусдын дүгнэлтийг сонсох даалгавар ирсэн, гэхдээ сул талаа. Хүмүүс ерөнхийдөө ижил зүйл хэлсэн. Сэтгэлийн хатгүй, тогтворгүй гэж. Тэрийг бол би мэддэг. Гэхдээ бас огт сонсож байгаагүй зүйл өөр нэг хүн хэлсэн. Бусадтай найрсаг, хайрлаж харьцдаг нь үнэндээ худлаа байдаг, өөрийнхөө төлөө л байдаг, худлаа байдаг гэж хэлсэн. Бас хувиа хичээсэн, цэвэрхэн үлдэх гэж хичээдэг гэсэн. Ер нь бол би бусдад хэрэггүй, нөлөөлөх зүйлгүй, нэг тийм амьтан шиг санагдсан. Тийм байж намайг яах гэж хүмүүсийг удирд гэж хэлсэн юм болоо, одоо удирдах үйлчлэл ч дарамттай санагдаж байна. Би ихэвчлэн шинээр ирсэн хүмүүст хэн нэгэн тоохгүй байгаа юм шиг санагдаж байгаа болов уу гээд аль болох тэр мэдрэмжээс нь холдуулах гэж яриа эхлүүлж, туслах гэж хичээдэг. Яагаад гэвэл би өөрөө тэр мэдрэмжийг өөрөө мэдэрхээрээ ямар тухгүй, хогийн мэдрэмж вэ гэдгийг мэддэг болохоор тэгдэг. Тэгээд тэр хүн гайгүй бусадтай дотно болоод ирэхээр би орхидог. Тэрнээс цааш би халамжилж чаддагүй, учир нь би өөрөө асуудал олонтой хүн. Тэрийг маань худлаа гэсэн юм болов уу. Тэгээд одоо цуглааны хүнтэй нэг тийм ахан дүүсэг халуун дотно байж чадахаа больсон. Энэ хүн цаанаа ингэж бодож байгаа болов уу гэж бодоод...
Би сэтгэлзүйчид 100 хувь итгэдэггүй. Ялангуяа дөнгөж оюутнууд зөвхөн онол үзчихээд хүний асуудлыг ийм тийм гээд дүгнээд, шууд гаргалгаа гаргаад, эсвэл ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ, ийм болохоор л тэгж угаасаа л тийм байна гэж мэгээд яриахаар үнэн утгагүй санагддаг. Хүний тархи, сэтгэлийг хичнээн судлалаа ч 100 хувь тохирсон дүгнэлт хариу гаргаж чадах эсэхэд ч эргэлздэг. Эрдэмтэд нь ч судлаад эхний онолоо үгүйсгээд , үгүй байсан байна, ийм байсан байна гээд ч шинэ онол гаргадагшд. Тэгэхээр хичнээн ШУ хөгжлөө ч учир дутагдалтай. Тэгээд ялангуяа дөнгөж 18,19,20 хүрч яваа хүмүүс хүний дотор ямар ямар гуниг гутрал, төөрөгдөл, эргэлзээ, тэмцэл, өөрчлөлт, жил ирэх тусам шинэ ямар мэдрэмж бодол төрдгийг өөрсдөө бүрэн амсаагүй ч байж, аймар том том яриад өөрсдийн уншсан бага бүр маш өчүүхэн мэдлэг дээрээ дүгнэлт хийхээр бүр аймар тэнэг санагддаг.
Бас нэг хүн нэг хүнд зөвлөж байхыг сонсолоо. Чиний асуудал тийм том биш, хүн болгон л асуудалтай. Чинийх ганцаараа том биш. өө маа гаад, ямар мэдрэмжгүй зөвлөгөө вэ. Тэр хүн өөрөө ч юу хэлж байгаагаа мэдэхгүй л дээ. Ер нь зарчимч хүмүүст ч би дургүй, бүхнийг зарчим , байх ёстой гэсэн арга барилаараа хатуу хөлдүү хөнгөн юм ярьдаг. Тийм болохоор л би broken хүмүүст дуртай.
Хүмүүс доторхи бодлоо яаж уудалж сэтгэлээ тайтгаруулдаг юм бол. Сексцагаанбогд хөгжмөөрөө гаргадаг гэсэн. харин би бичиж юм шиг байна. тийм болохоор юм бичдэг.
