2023.09.16
3н жилийн өмнө би юу бодож байсан юм бол? ингэж эргэнэ гэж гэж бодож байсан юм болов уу? Рут 3:18 дээр Охин минь энэ хэрэг хэрхэн эргэхийг харж хүлээ гэж Үг авч байснаа санаж байна. Түүнээс хойш 3н жил болжээ. Миний огт төсөөлөөгүй зүйлүүд болж өнгөрсөн. Ингэж төгсгөл нь болж байх шиг байна. Эсвэл аль дээр дууссан зүйл байсныг би дуусгахгүй байсан юм болов уу? Хэлж мэдэхгүй юм. Хэн нэгэн чамд сайн болоход чиний хичээл зүтгэл, сэтгэл, магадгүй чиний хайр ч нэг их хэрэггүй байдаг юм шиг. Тэр хүн өөрөө чамайг хайрлая гэж хүсвэл чамайг байгаагаар чинь хайрлана. Хэрэв тэр хүн нь биш бол тэр хүн нь болох гэж хичээх ч хэрэггүй, бас гомдох ч хэрэггүй. Зүгээр л таараагүй ээ гэсэн үг. Чиний хийж чадах зүйл бол сайн сайхныг хүсээд л итгэгч бол залбираад орхихоос өөр арга байхгүй. Залбирах нь бас өөр лүүгээ дуудах биш, харин эсрэгээрээ зүрх сэтгэлээсээ явуулах, гомдолгүйгээр, харамсалгүйгээр, үзэн ядалтгүйгээр.
Харахыг хүсдэг, ижил нэртэй хүн таарахаар бодогддог, баяртай үетэй, гунигтай үедээ яримаар санагддаг, хэлсэн, ярьсан жижиг зүйлс нь ч санагддаг, сайн зүйлс сонсвол баярладаг, хүнд зүйл тохиолдвол өөрт тулгарсан мэт санагддаг, шалтаг гаргаж юм ярьмаар санагддаг, дуудлагад нь баярладаг ... тийм мэдрэмжүүд байлаа. Түүнээс илүү сайн хүн байсан ч тэр л илүү санагддаг, энэ тэгээд юу юм бол? Түүнийг байхад сонирхолгүй зүйлс ч сонирхолтой санагдаж, гунигтай эсвэл баяртай байгааг нь хараад л мэдэрдэг тийм байлаа.
