Сонин юм боллоо. Нэг хүн надад сэтгэлээ илчиллээ. Олон жил хадгалсан гэнэ. Тэр хүний хувьд чухал мөч, бас аз жаргалтай байна гэсэн. Намайг их л сайхнаар боддог юм байна. Би ч хэллээ. Би чиний бодож байгаа шиг хүн биш ээ, өөр сайн хүн олсон нь дээр ээ гэлээ. Гэсэн ч хүлээж авна л гэнэ. Гэхдээ Надад бүр огтхон ч мэдрэмж төрсөнгүй. Зүгээр л тэр хүн өөрийнхөө сонин хачинаа ярьж байгаа юм шиг л санагдлаа. Тэр хүний надад хэлсэн үгнүүд би яг дотроо боддог бодлууд байна. Гэхдээ тэр хүнд биш, намайг тоодоггүй хүний тухай боддог бодол. 😅 Тэгээд надад " ямар ч мэдрэмж төрөхгүй, бүр бодож үзэх ч үгүй байгаа шиг , би бас түүнд ингэж санагддаг болов уу гэж" бодогдлоо.Тийм л байх . Надад анхаарал тавьж байгаа нь, миний бүх сул талыг зүгээршдээ гэж байгаа нь төвөгтэй санагдаж байгаа шиг би бас түүнд ингэж санагддаг байх даа... Хүн чухал юмаа ярьж байхад би ийм л юм бодож явлаа. Хичнээн сэтгэлийг нь ойлгож байгаа ч үнэхээр догдлол алга. Тэгэхээр тэр догдлол хүний сайн талаас, авьяас билэгээс, давуу талаас болж биш , бас ойлгы гээд ч хүчилж болдог зүйл биш зүгээр л цаанаасаа төрдөг байх... Гэхдээ ганцхан хүнд. Сонин юм.
Би яг л өөрийгөө л олж харах шиг боллоо. Би хатуу хүн болохоор шууд л татгалзаж, үнэнээ хэлсэн, харин тэр зөөлөн хүн болохоор надад шууд хэлж чадахгүй... тэрийг нь би их юманд бодож.
