Шархалсан, унасан, бүтэлгүйтсэн, бууж өгсөн, ганцаардсан хүмүүст дуртай болоод байна. Тийм хүмүүс чимээ багатай,хурдан дүгнэдэггүй, арай өөр талаас нь хардаг, бусдыг ойлгох чадвар өндөр. Өөрөө ч бүрэн ойлгоогүй, мэдрээгүй байж зарчим, дүрэм ярьж зөвлөх гэж яаралгүй, зөөлөн сонсоно. хүмүүүс өөрсдөө мэдрэх , ойлгох хүртлээ чанга ярьсаар л байдаг. тэгэх ёстой, тэгэх ёсгүй, дүрэм бол ийм, тийм болохоор тийм ... дэндүү чанга дуутай, бас хүйтэн, дэндүү хөнгөн. Тийм хүмүүсээс холдмоор санагддаг.
Туулж, амсах хүртлээ бүрэн ойлгож чадахгүй зүйлүүд гэж байдаг. Туулсан хүмүүс намуун , зөөлөн дотроо гүн гүнзгий бас хүчтэй байдаг. Чиний юу мэдэрч байгааг чинь мэдэрч байгаа хүн л сайхан.
