Way Maker дууны тухай
Зохиогч: Sinach (Osinachi Kalu Okoro Egbu)
Солонгос нэр: 길을 만드시는 분
Монгол нэр: Зам гаргагч
Хятад нэр: 開路者
Youtube сувагт Leeland дуучны дуулсан хувилбараар илүү алдаршсан уг дууны зохиогч нь Нигери улсын нэгэн итгэгч эмэгтэй болох Sinach юм. Түүний жинхэнэ нэр нь Osinachi Kalu Okoro Egbu.
Тэрээр Эхлэл номын 12-р бүлгийн 1-5р эшлэлийг уншиж байх үедээ уг дууг зохиосон бөгөөд
Тэгээд ЭЗЭН, Абрамд айлдахдаа:
-Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд Миний харуулах нутаг руу явагтун. Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи ерөөл болтугай.
Тэрээр уг дуугаар дамжуулан олон хүмүүсийг хүч, урам зориг аваасай хэмээн зохиосон гэнэ. зам гаргагч хэмээх энэ дуу анх 2015 онд Youtube сувагт цацагдсан ба одоог хүртэл маш олон хүнд тарж дэлхийн 50 гаруй хэл дээр орчуулагдан дуулагдаж, тэр тусмаа Америкийн хаа сайгүй дуулагдаж байгаа гэнэ. Ялангуяа 2020 оны ковидын үед эмнэлэг, олон нийтийн газар, сүм чуулгануудад уг дууг тавьж олон хүмүүс итгэл, найдвар, урам зориг авсан байх нь.
Уг дууны гол санаа бол бол ямар ч хэцүү цаг үед, Та гарц зам гаргаж өгдөг, хэн ч мэдэхгүй, хэн ч харахгүй байсан ч, бид юу болоод байгааг ойлгохгүй байх үед ч Та эдгээрийн цаана ажилласаар байдаг, Та амлалтаа биелүүлсээр байдаг, Та хэзээ ч зогсодоггүй гэсэн утгатай.
Үнэхээр бидэднд нөхцөл байдалдаа хэт төвлөрөөд Бурханы оршихуйг мартаж, Түүний амлалтанд найдахгүй байх үеүд байдаг. Тэр үедээ та уг дууг сонсон Тэрээр таны амьдралд ажилласаар байгааг, Тэр бол итгэмжит гэдгийг дахин санаарай.
Дээр оруулсан солонгос нэрээр сонсвол маш гоё намуухнаар дуулсан олон хувилбарууд байдаг. Мөн Монголоор Зам гаргагч гээд хайвал Монгол магтаалын багийнхан мөн дуулсан байгаа. Сонсоод үзээрэй. :D доор линк орууллаа.