Нэгэн цагт, нүглээс цагаатгагдсан сэтгэлээс гардаг үнэ төлбөргүй, баяр хөөртэй,талархалтайгаар Бурхантай харилцах харилцаа болдог байсан залбирал маань тухайн хүний зан төлөв, сэтгэлийн тэнхээнээс хамааран их бага ямар нэгэн хэмжээгээр дэндүү ёсорхуу, эсвэл тэгс ингэсхийж гүйцэтгэдэг үүрэг болж хувирдаг байна. Үүний хор уршиг нь тэр даруйдаа биш боловч сүнсний амьдралд маань гарцаагүй гай дагуулна. Эхлээд оюун санаа минь христгүй ертөнцийн адил болж Бурханаас улам л холдоод байгаагаа мэдэрнэ. Тийм учраас Түүнтэй ярих маань улам улам багасна. Тэгснээрээ залбирлыг цалгардуулж байгаадаа байнгын шалтаг олох маягийн дур хүсэлгүй сэтгэлийг зузаатгадаг. Бидний сүнсний амьдрал сул дорой болж эхэлнэ.
Гэм нүглээ Бурханы өмнө шударгаар илчлэн улайхаа больсноос болоод гэм нүгэлтэй амьдарч байгаадаа сэтгэл өвдөх нь урьдынх шигээ мэдрэг биш болдог байна. Үүний үр дагавар нт дахиад л сүнсний харааг маань бүдэг бадаг болгож, цаашдаа гэм нүглийг ялгах чадваргүй болно. Үүнээс хойш гол чанартаа бол бид христитгэлгүй ертөнц гэм нүгэлд яаж ханддагийн л адилаар хандах болдог. Асар их хор уршигтай, аюултайгэж үзсэнийгээ л эсэргүүцэх гэж тэмцэлддэг аж.
Гэхдээ ийм хүмүүс христитгэлт гэдэг нэг нүүрээ алдахыг хүсэхгүй. Тийм учраас христитгэлгүйчүүдээс ялгарах юмгүй байгаагаа аль болох нууцлах гэж оролддог. Хүнтэй ярилцах, залбирах үедээ доторх мөн чанартаа зохицохгүй үг хэлээр ярих дуртай байдаг байна. Хоосон үг, хуурмаг зан гаргаснаар зүрх сэтгэлдээ үлдсэн өчүүхэн төдий залбирах дадлаа бодийг нь хөтлөхөд хүрдэг аж. Энэ бүхэн , үүнээс ч илүү олон байдал нь залбирах явдал суларч доройтсоныг харуулна.
