Жоны түүх:
Бид хоёр нэг удаа бүтэн арван найман сарын турш түнжин хагарсан юм.Бид нэг л зүйлийн талаар өдөр бүр өдөржин шахуу маргана. Бид хоёрын зовиур эв нэгдэлгүй байдал манай гэрийг, гэрлэлтийг улам хэцүүдүүлж байлаа. Нэгэн шөнө бид хоёр дахиад л бие биенээ хэмлэн Жон миний бие хаалгаа тас саваад гарч одов. Би Лизад дургүй хүрч энэ талаараа Бурханд гомдоллов. Би Лизагийн дутагдал, түүний богино ухаанд үнэхээр гашуудав. Бурхан намайг эр нөхрөө дэмждэггүй, аймшигтай шүүмжлэгч эхнэрээр залхаан цээрлүүлж байгаа юм шиг л санагдав. Би цаашид яаж ийм байдлаар амьдарна аа гэж ч бодогдов. Гэтэл Бурхан хэрхэн хариулсныг би хэзээ ч мартахгүй. Ариун Сүнс намайг хичнээн их өрөвдөж байгаагаа, миний зовлонг ойлгож байгаагаа хэлсэнгүй. харин Хүү минь , чи Лизагийн нэг сайн талыг санаад үүнийх нь төлөө Надад таларх " гэж шивэгнэв.Би хариулж чадахгүй нэлээд удсанаа "Лиза сайн ээж" гэж бувтнав. Миний амнаас тэр үг гарахтай хамт сэтгэлд минь амь бургилж эхлэхийг мэдэрлээ. Бурхан намайг үргэлжлүүл гэв. Би "Эзэн минь Лиза маш сайн хоол хийдэгт баярлалаа гэж хэллээ. Бас Лиза маш үзэсгэлэнтэй . Амнаас минь үг ундарсаар, би Лизагийн сайн талыг пулемёт шиг л дуржигнуулж гарав. Тэр үед би Лизад дургүй хүрэхээ больсон байлаа. Тэр үед би өөртөө дургүй хүрч байлаа. Дүүрчихсэн толгой, ийм сайхан эхнэртэй байж адгийн амьтан шиг л авирлах юм. Яачихсан амьтан бэ, Би түүндээ ямар муухай хандаж байснаа ухаараад сэтгэл өвдөв. Би түүнийг сонгож суусан, тэр миний үр хүүхдийн ээж, Бурханаас өгөгдсөн төгс бэлэг боловч, би түүнийг дуулагынхаа саад шиг санаж байлаа. Би гэр рүүгээ яарахдаа Лиза намайг таагүй хүлээж авсан ч би түүний төлөө хичнээн их талархаж байгаагаа хэлэх ёстой гэж бодож явсан юм. Би гэртээ ирээд Лизаг харуутаа " Намайг уучлаарай, ... ... хэмээн Бурхан надад юу сануулсан талаар ярив. Намайг ярих хооронд Лиза зөөлөрч уйлж эхлэв. Гэтэл тэрээр намайг байхгүйд Бурхан та Жоныг буцааж авчраад тэр надад уучлаарай гэж хэлвэл би түүнд зүрхээ дахин нээнэ хэмээн залбирсан байж.
Лизагийн түүх :
Тэр арван найман сарын турш байдал дэндүү хэцүү байсан болохоор би сүйн бөгжөө хүртэл зүүхээ больсон байсан юм. Үл уучлалаас болж зүрх минь хөлдөж, бидний харилцаа мөхлийн ирмэгт туллаа. Тэр үед Жон дэндүү их аялдаг байсан учраас сүүлдээ түүний эзгүй байх нь гэртээ байхаас илүү амар санагддаг болсон байв. "Түүнийг явсан хойгуур л амьдрал арай сайхан, Жон гэртээ ирэхээр л бөөн хэрүүл уруул- ёстой ядаргаатай " гэж бодогддог байлаа. Сүүлдээ бүүр цөхөрч Эзэн рүү: Бурхан минь гүйцээ, Жон намайг хүн гэж тоодоггүй, Та ч түүний зан авирт сэтгэл дундуур байгаа биз гэж хашхирав. Би энэ үгээ Бурханд өдөр бүр хэлж байлаа. Тэгээд нэг өдөр энэ үгээ хэлж дуустал Бурхан : Лиза чи надад "Та л надад байхад хангалттай " гэж хэлээч гэх шиг болов. Би эхлээд айлаа. Тэгээд Бурханаас "Та надад байхад хангалттай гэдэг чинь Жон хэзээ ч өөрчлөгдөхгүй гэсэн үг үү? гэж асуулаа. Тэгснээ дараа нь Тэгээд Жон яах болж байна ? гэв. Гэтэл Бурхан "Та л надад байхад хангалттай гэж хэлээч гэв. Надад Та л байхад хангалттай. энэ үг миний дахилт болов. Ямар нэг хэрүүл маргаан гарах тоолонд би "Эзэн Та л надад байхад хангалттай" гэж хэлдэг болов. Цаг хугацааны явцад энэ үг миний зүрхэнд үндэслэж, залбирал минь өөрчлөгдөж эхэлсэн юм. Эхэндээ цөхрөлөө барсан Есүс ээ, Та л надад хангалттай гэсэн тунхаглал маань эцэстээ Бурхан доторх сэтгэл ханамж болж хувирав. Есүс ээ, Та л надад хангалттай. Төдөлгүй Бурхан Жон бид хоёрын хоюулангийнх нь зүрхэнд ажлаа хийв. Жон аяллаасаа гэртээ ирэхэд би түүнийг мишээсээр угтдаг боллоо. Тэр эгшин бидний гэрлэлтэд цоо шинэ эхлэл тавьсан юм. Гэхдээ өөрчлөлт гарахаас өмнө Бурхан бид хоёрын зүрхийг талархлаар нээсэн байсан нь тун сонирхолтой юм шүү. Гэрлэсэн хос бие биедээ адгийн муухайгаар хандсан байлаа ч Есүсийн уучлалын зүрх сэтгэлийг даган дуурайвал бидний нэгдэл эрүүл саруул байх төдийгүй бүр цэцэглэнэ. Алдаа уучлагдахад хайр цэцэглэдэг. Та гомдлоо хадгалахаар шийдвэл бүгд ялагдана. Харин хэрэв та уучлахаар шийдсэн бол, хайр цэцэглэх учраас танай гэр бүлийнхэн бүгд ялна.
