1. Бид яагаад гэрлэдэг вэ?
Би гэрлэлтээ зуухтай харин амьдралаа төмрийн хайлштай зүйрлэдэг. Дүрэлзсэн зуух төмрийг яадаг вэ? Гал нь төмрийн бохирдлыг ил гаргадаг. Миний хуримын бэлзэг цэвэр алт шиг харагдаж байж болох ч орцных нь 50 хувь нь өөр бусад хольц байдаг. Хэрэв би бөгжөө зууханд хийвэл эдгээр хольц ил гарна. Үүнтэй адил гэрлэлтийн амьдралд бидэнд тулгардаг асуудал нь бидний амьдралын бохирдлыг ил гаргадаг. Гэрлэлт бидний төгс бус байдлыг ил гаргадаг. Гэрлэхээс өмнө тийм асуудал гардаггүй байсан байх .Хань ижил маань бидний сул талыг улам ил болгодог учраас хань ижилдээ уурлахын оронд түүгээр дамжуулан биднийг Есүстэй ижил болгож байгаад Бурханд талархах хэрэгтэй.
2. Аймшиггүйгээр томоор мөрөөд.
Гэхдээ хүсэл мөрөөдөл зорилгоо цаасан дээр буулгахаасаа өмнө зүрхийг тань Өөрийнхөө төлөвлөгөө рүү сэргээхийг Бурханаас гуйгаарай.
Бид дөнгөж гэрлээд байхдаа тухлан суугаад ирээдүйгээ ярилцдаг бяцхан газартай байлаа. Тэр үед бид хоёр нэг их юм мэддэггүй байсан ч нэг л зүйлд итгэлтэй байсан юм .Хамтдаа Бурханд бүх зүрх, хүч, чадлаараа үйлчлэхийг хүсч байлаа. Сургаалт үгс 19:28 дээр Алсын хараагүй хүн замхардаг гэсэн. Үнэхээр ч бурханлаг алсын хараагүй гэрлэлт нь хонгио болно .
Бид үр хүүхдээ хэрхэн өсгөх, мөнгөтэй хэрхэн харилцаж сургах, гэрийн ажилд сургах, үр хүүхэддээ сүнслэг болон санхүүгийн өв хэрхэн үлдээх талаар ярилцдаг байлаа. Ирээдүйнхээ гэрийн талаар төсөөлөхдөө тансаг том байшин биш зочид гийчдийн хөл тасардаггүй, ирсэн зочид аюулгүй, амар тайван байдаг, халуун дулаан үр хүүхэд маань найз нөхдөө авчирдаг хөгтэй, хөгжилтэй гэр байхыг хүсч байлаа. Мөн мөнгөө хэрхэн зохицуулж , өргүй хэрхэн амьдрахаа ярилцана. Та амьдралын Зохиолчийг алдаршуулсан гэрлэлтийн газрын зураг гаргаж байхад тэнгэр үүнийг чинь тэмдэглэн бичдэг. Малахи 3:16 Тэгээд Эзэнээс эмээдэг хүмүүс бие биетэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонсссон.
