Энэ асуултыг надаас нэг биш нэлээд хүн асууж байсан. Ер нь итгэгч хүмүүс нэлээд сонсдог байх. Тэгээд асуусан хүмүүсээс маш цөөхөн нь яг юунд нь болсон юм гэсэн шалтгааныг нь мэдэх гэсэн хүслэтэй байдаг, харин ихэнх нь цаанаа л яахаараа ийм юм руу орчихдог байна аа гэсэн өнгө аястай санагддаг. Би ч бас өөрөө итгэдэггүй байхдаа үеэл найзыгаа хараад тэгж боддог байсан.
Бүүр анх бага ангид байхад миний байдаг байсан айлын хашааны хаалгыг хэсэг залуучууд тогшоод орж ирээд нэг жижиг брошур, тайлбар өгөөд гарч байсан, Гарсных нь дараа манай тэр эгч шууд хогийн саванд хийж байсныг бүдэг санаж байна. Би хогийн савнаас гаргаад хальт харахад Есүсийн цовдлогдсон зураг байсан. Тэгэхэд анх удаа харсан. Тэрнээс хойш 10-р ангид аймгийн сургуульд элсэж ороод тэр үед нэг англи хэл заадаг багшийн сургалтанд явж эхэлсэн, тэгэхэд тэр багшийн зан ааш надад үнэхээр таалагдаж байсан. Би тэр үед өсвөр үеийн охин байсан болохоор өөртөө их олон асуултууд тавьж, бас эргэн тойрны хүмүүсийн хувиа хичээсэн, нэг тийм шударга биш зан чанаруудыг хараад дотроо хүмүүс яагаад ийм юм? үнэхээр бусдыг боддог, шударга, үнэнч хүн байдаагүй юм уу гэж бодож байсан. Тэгэхэд тэр багшийг хараад ашгүй ийм хүн байдаг юм байна гэж бодож байсан. Энэ гэхдээ миний өсвөр үеийн л бодол л доо. Тэгээд тэр үеэс тэр багш яагаад ийм тусч, нэг тийм гоё байгаа юм бол гэж бодоод илүү танилцсан. Тэгтэл Христитгэгч байж таарсан. Тэр үеэс надад бага зэрэг тайлбарлаж өгсөн, би яг итгээгүй ч ер нь их сонирхож эхэлсэн. Хамгийн анх удаа англи хэлний олимпиодод орохдоо таныг байдаг үгүйг мэдэхгүй байна, гэхдээ байдаг бол гээд чин сэтгэлээсээ залбирч байсан.Олимпиоддоо түрүүлсэн ч мэдээж тэрнээс болж бол итгээгүй л дээ. Яг тэр үед гадуур нэг номын дэлгүүрээс номнууд худалдаж аваад гэртээ очоод нээж үзтэл их сонирхолтой түүх байсан. Би бүр юу ч хийхгүй тэр оройдоо бүгдийг нь уншаад дуусгаж байсан, хожим бодоход шинэ гэрээн дээр гардаг Закхайн түүх байсан юм билээ. Ер нь тэрнээс хойш зун бас нэг ном авч яваад уншсан. Гэсэн ч яг бүрэн учрыг нь олохгүй, гэхлээ энэд ямар нэг юм байна., яг миний хайсан асуултын хариултууд байх шиг байна гээд яваад байсан. Дараа нь их сургуульд оюутан болж ирээд ангийнхантайгаа танилццтал манай ангийн охин сүмд явдаг болж таарсан. Тэгээд тэр охиноосоо би танай сүмд явж болох уу гэж асууж байсан. Яг тэр үеэс л системтэй дараалалтай сонсож эхэлсэн дээ.
Хамгийн түрүүнд энэ дэлхий ертөнц яаж үүссэн? Хүн төрөлхтөн үнэхээр сармагчнаас үүссэн үү? Дэлхийн түүх анх яаж эхэлсэн, одоо хаана явж байгаа, цаашдаа юу болох уу? хүний амьдралд яагаад эдгээр муу муухай зүйлүүд болдог, хүний сэтгэл яагаад ийм хоосон, үргэлж ямар нэг дүүргэх зүйл хайсаар байдаг, яавал бүрэн дүүрэх, шударга бус хэрнээ амжилттай амьдраад байгаа хүмүүс, шударга үнэнч хэрнээ ялагдаж зовж амьдарч байгаа хүмүүсийг хэн шүүдэг, үнэхээр ингээд л дуусдаг уу? дэлхий аль хүртэл үргэлжлэх, хүн нас барсны дараа хүмүүсийн ярьдаг шиг дахин ямар нэг амьтан эсвэл хүн болж төрдөг үү? үнэхээр энэ гол ус, уул амьтай юу? Хүнд сүнс яг байдаг уу? Бөө нар яагаад хүний өнгөрснийг тэгж сайн мэддэг вэ? гэх мэт асуултуудад хариултуудаа авсан. Энэ бүхний хариултууд Библи дээр байдаг. тэгээд Библийн тэр номнуудыг нь ШУ-ны баримтуудтай тайлбарласан. Тэр үед энэ хүмүүс угаасаа өөрсдийнхөө талаас бүх юмыг тайлбарлана , би өөрөө хайж үзэх хэрэгтэй гээл номын дэлгүүр орж, бас интэрнэтээс хайж үзэж байсан. Жишээ нь Библи дээр гардаг Ноагийн үер яг болсон уу? Хүн тоос шорооноос үүссэн гэдгийн шинжлэх ухаан юу гэж үздэг, Есүс гэж хүн дэлхий дээр төрсөн үү? Библийн бусад түүхүүдийг батлах археологийн олдворрууд байдаг уу гэх мэт хайж үзэж байсан. Мөн дэлхий дээр Христитгэдэг ямар ямар алдартай хүмүүс байсан. тэд нар яаж итгэсэн гэх мэт. Тэр үед бас яг их ссургуульд философи, түүхин хичээл эдр ордог байсан. Тэд нар бүгд л намайг буцааж Христитгэл руу авчраад байсан. би бүр номнууд авах боломжгүй үедээ интэрномд очоод худалдагч нь одоо уншихаа болиоро гэж хэлэх хүртэл нь суугаад уншиж байсан. Тэр хооронд надад бас маш их эргэлзээ гарч ирсэн. Хэрэв үнэхээр Библи дээр гардаг Бурхан зөвхөн цорын ганц Бурхан юм бол? Энэ дэлхий , сансар огторгуйг бүтээсэн юм бол? Энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүсийн бүтээгч юм бол? Тэр хүмүүсийн үйлдэл төдийгүй толгойд орж ирж байгаа бүх бодлыг мэддэг юм бол? одоо болж байгаа бүх үйл явдлыг харж байгаа юм бол? гэх мэт эргэлзээнүүд гарч ирсэн. Тэгээд тэр бүгдийг би бүгдийг нь нэг дор мэдэх боломжгүй, би ойлгохгүй байлаа гээд тэд бүгд худлаа гэсэн үг биш, яг л агаар харагдахгүй байлаа гээд тэр нь байхгүй гэсэн үг биш, мөн миний тархи тэр бүх зүйлийг нарийвчлан мэдэхэд хүрэлцэхгүй гэдгийг ойлгосон. энэ нь яг нэг талаас цааш таньж мэдэхдээ бууж өгсөн юм шиг санагдаж байж магадгүй. Гэхдээ бидний ойлгож мэдэх чадамж хязгаарлагдмал, үнэхээр тэр сансар огторгуйд яг юу болдгийг, эхийн хэвлийд тархи яаж бүрэлддэгийг бид үнэхээр мэдэхгүй. Бурхан өөрийгөө таниулсан маш олон зүйлүүд байгаа. бид зүгээр л итгэхийг хүсдэггүй учраас үгүйсгэдэг юм байна лээ. Хүмүүс бас ярьдаг л даа. Бүх шашин адил , бүгд л бурханыг тал талаас нь судалж байгаа гэх мэт. Гэхдээ үгүй ээ тийм биш. Ингэж хэлэхээр таны урам хугарч байж магадгүй, хүмүүс бас ярьдаг. бусад шашинууд хриситийн шашиныг үгүйсгэдэггүй, гэтэл Христийнхэн бусад шашнуудын үгүйсгэдэг. гээд. Гэхдээ үнэхээр тэгэхээс өөр аргагүй. Бусдыг гомдоохгүй гээд үнэнийг нуух чинь бүр муухай шүү дээ.
