сэтгэл санаа тогтворгүй болж, мэдрэмтгий, эмзэг болох нь хувь хүний сэттгэлийн тэнхээ, хуримтлагдсан стрессээс шалтгаалсан байж болно. Амьдралд олон асуудал тохиолддог ч хүмүүс янз бүрээр хүлээн авч, хариу үйлдэл үзүүлдэг. Зарим нь тун удалгүй мартаж байхад, зарим нь урт удаан хугацааны турш хадгалах нь бий. Сэтгэл зовоосон асуудлаа шийдэлгүй хадгалах нь сэтгэлийн тэнхээнд сөрөг нөлөөтэй. Энэ нь ус хийсээр сав дүүрч, халин асгарч байгаагаар дүрсэлж болно. Тохиолдсон таагүй асуудлуудыг шийдэхгүй эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байсаар санаа зовж, харамсах олон зүйл хуримтлагдсаар л байна. Илүү бухимдуу, илүү эмзэг болсноор богино хугацаанд ч бай, урт хугацаанд ч бай босгосон , бат бэх болсон гэж бодсон сэтгэлийн хамгаалалтын хана нуран унаж,мэдрэг болно.
Олон хүн бэрхшээл, зовлон биднийг улам хүчтэй болгоно гэлэгт итгэлэг. Гэтэл бид ихэнхдээ амьдралд тохиолдсон таагүй явдлаас сэтгэлийн "шарх" авч үлддэг. Хүнд асуудлын ард гарах бүрд ухаан сууж, хүчтэй боллоо гэдэг ч ядарч туйлдсан мэдрэмж илүү төрдөггүй гэж үү. Өглөөнөөс орой болтол янз бүрийн асуудалтай тулгарч, шөнө нь түүнийгээ зүүдэлж хонох нь холгүй байгаа хүмүүс олон бий. Гэхдээ хүний оюун ухаан сэтгэлийн хүч асар их. Ялангуяа бидний дэргэд итгэл урам зориг өгөх хүмүүс байгаа бол бэрхшээлийг амархан даван туулна. Мөн бид халамж анхаарал тавьж, бодол санааг маань тэвчээртэй сонсож чаддаг хүмүүсийн дунд байхдаа илүү сэтгэлийн тэнхээтэй байж чаддаг. Нөгөө талаас бидний өөрслийн хандлага сэтгэлийн тэнхээтэй байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сидхартагийн "Хорвоогийн бүх өргөсийг түүж барахгүй тул өөрийн хөлийг хамгаалах хэрэгтэй болно" гэж хэлсэнчлэн сэтгэлийн тэнхээтэй байхын тулд юмсыг хүндээр тусгахаа больж, бэрхшээлийг тоочхоосоо өмнө шийдлийг хайхыг эрмэлзэх хэрэгтэй.
эх сурвалж : Сэтгэл судлаачийн 101 харилут
