Хүмүүс наадамлаж, хөдөө явж зугаалж байхад би гэж хүн нүүдэл хийж нүүж орж байгаа байраа найзтайгаа хэдэн цаг угааж кометонд гар маань хорсож сууна гээд нэг их гуниг гомдолтой бичвэрээ эхлүүлчихэв үү ккк. Сүүлийн арван жил дотуур байр, оюутны байраар амьдарсан миний хувьд өөрийн биш ч гэлээ түрээсийн байранд ч гэсэн ганцаараа амьдрахаар болно гэдэг бол нэг өөрчлөлт юм. 23 мкв жижигхэн байранд ганцаараа аж төрж амьдрах нь. Дотуур байраар амьдрахад сайхан зүйлүүд маш их байсан. Тэр тусмаа цуглааныхаа байранд залуучуудтайгаа 5-н жил хамт амьдарсан хугацаа бол миний хувьд маш дурсамжтай, хөгжилтэй, адал явдалтай байсан. Хамгийн түрүүнд хувиа бодсон, зөвхөн өөрийгөө л болгох гэсэн, мөн би би гэсэн зан ааш маань нэлээн засарсан байх. Байр маань зөвхөн өрөөнөөс гадна теннисний өрөө, ном унших жижигхэн кафе, хөгжим давтах гитар, даралтат хөгжим, заалаар дүүрэн өсгөгчөөр хөгжим тавиад эморох гээд маш олон олон гоё зүйлүүдтэй, хамгийн гоё нь ямар ч аюулгүй, цэвэрхэн, бидний дунд хараал хэлэх, архи дарс уух хүн огт байдаггүй байсан. Мөн цуглаандаа холоос ирэхгүй дээд давхар руугаа гараад л оролцох гээд олон давуу талтай байсан. Хэдийгээр гарах ноцтой шалтгаан байхгүй ч гэлээ 5-н жил гэдэг миний хувьд хангалттай санагдаад, тусдаа амьдрахаар шийдсэн. Мэдээж санхүүгийн хувьд тийм ч амар биш, цалингийн талаа түрээсэндээ өгөөд, талаар нь урсгал зардал бас бус юмаа болгоно , тэрний оронд уг нь түрээсийн мөнгөө хадгалаад нийтийн байрандаа байж байх уу гэж олон удаа бодсон . Гэсэн ч зүгээр л гараад үзье, болгох гээд үзье, дандаа бүх юмыг амарчлах гээд ямар ч шинэ алхам хийхгүй амьдрах уйтгартай, бас ямар ч дэвшилтгүй санагдсан. Учир нь ганцаараа амьдрахаар бүх зүйл өөр дээр ирнэ, ус тогны мөнгө ч төлдөггүй хүн, одоо санхүүгээ хуваарилж, илүү зүйлд мөнгөө зарцуулахгүй байх гэх мэт, мөн ямарваа нэгэн асуудал гарвал өөрөө зохицуулах, мөн үүнээс гадна бяцхан эрх чөлөөтэй болно. Байранд амьдрахад мэдээж боогдоод байсан зүйл ч байхгүй ч ганцаараа амьдрах бас арай л өөр байх. Хүн хариуцлага өөр дээр ирэхгүй болохоор яг л байгаа байдалдаа урсгалаараа явж, тэмүүлэл , зорилгогүй ч байдаг юм шиг. Өө нээрэн тэрнээс гадна, би хэрвээ ганцаараа амьдардаг л юм бол хамгийн түрүүнд амьтан тэжэээж гэж боддог байлаа. Тэгээд байр хайж байх үедээ бас азтай савар групээс муур харж байсын. Тэгсэн яг байр түрээслэгчтэйгээ гэрээгээ хийгээд гарж явтал гадаа гудманд нэг муурын зулзага машинд дайруулчих гээд зам дээгүүр орилоод явж байхаар нь аваад гэртээ оруулчихсан. Одоо миний өвөр дээр унтаж байна. ккк Би ч азтай, муур ч азтай байлаа. Дараа харахад дурсамж юм уу гээд зураг оруулая.





