хэн нэгэн битгий уншаасай гэж бодсон хэрнээ бичиж байгаагаа бодохоор юу гэсэн үг
юм бол? Бараг хэдэн сарын турш дотроо болж байгаа эргэлзээ, асуултуудаа бичмээр
санагдсан ч сууж өгөхгүй явсаар өнөөдөр бичиж байна. юун түрүүнд уншиж эхэлж
байгаа танд гэж хэлэхэд маш урт, ойлгомжгүй есөн шидийн юм гэдгийг дуулгая. Бас
угаасаа л тийм ш дээ, ойлгомжтой шүү дээ гэсэн зүйлийг би дөнгөж одоо ойлгож
байгаа байж магадгүй. угаасаа номон дээрээс унших, номлолоос ойлгосноо амьдрал
дээрээ ухаарах хоёр шал өөр. Толгойгоороо ойлгосон хүн бол бусдыг шүүхдээ
амархан байдаг бол өөрөө мэдэрсэн туулсан хүн яг тэр хөгийн мэдрэмжийг нь өөр
дээрээ мэдэрсэн болохоор юу юугүй заагаад байдаггүй, ихэвчлэн чимээгүй ,
дуугарахдаа харин яг л зүрхний тэр хөндүүр хэсэгт хүрсэн үг хэлдэг. юу ч гэмээр
юм. тийм хүмүүс чиний ярьсан зүйлийг чиний эсрэг ашигладаггүй, хариултаа бэлдэж
сонсдоггүй, зүгээр л сонсдог... тийм хүмүүстэй юм ярих ер нь гоё... гэхдээ ховор
байдаг. За далийлгүй, өөрийнхөө сүүлийн үед ойлгосон зүйлээ бичье.
1. Хэн нэгнээс хэт хамаарах хэрэггүй. Хайртай хүнээсээ ч тэр. Би санхүүгийн тухай яриагүй. Сэтгэл санааны тухай ярьж байгаа шүү. юу гэсэн үг вэ гэхээр тэр хүнээс хэт хамаарахаар чиний сэтгэл санааны байдал байнага тэр хүний чамд гаргаж байгаа үйлдлээс хамаараад дээш доош хэлбэлзэнэ. Санаа тавьбал учир зүггүй баярлаад, үл тоомсорлож байгаа юм шиг санагдвал навс унаад... энэ нь гэхдээ чамд сэтгэл гаргахгүй хүнийг тоолгүй хамт байгаад бай гэсэн үг биш л дээ. Ихэнхдээ бидний тэр "намайг тоохгүй байх шиг байна" гэсэн таамаг худлаа байдаг. Яагаад үл тоомсорловол сэтгэлээр унадаг вэ? учир нь тэрний цаана " би хэн ч биш юм байна, би үнэ цэнгүй юм байна" гэх мэт бодлууд байдаг. заавал эсрэг хүйстэн дээр ч биш, ер нь хэн ч бай чамайг үл тоомсорлох үед " тэгсэн ч гэсэн чи үнэ цэнтэй хүн хэвээрээ" гэдгийг санах хэрэгтэй. энийг мэдээж хиймлээр хүчээр өөртөө итгүүлэхгүйл дээ. тэгэхээр дараагийн нэг зүйл бол " Өөртөө хайртай байх, өөртөө хайртайй байснаар цаашлада өөртөө итгэлтэй байх.

2. Бараг худалч хүнд хүн болгоны амнаас " Өөрийгөө хайрла, өөртөө итгэлтэй бай" гэдэг үг гардаг. Улиг юм
шиг хэрнээ хамгийн чухал, хамгийн чухал хэрнээ хүн болгон тийм байж чаддаггүй"
Ер нь тэндээс хамаг юм эхэлдэг ч юм шиг. Ер нь төрөлхөөсөө шууд өөртөө хайртай
хүн байдаг болов уу? байдаг л байх... гэхдээ миний эргэн тойронд лав ховор.
Өөрийгөө хайрлах нь Өөрийгөө таних, хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Хүн өөрийгөө
таньж мэдэхэд хугацаа ордог. сонин санагдаж байна уу? Хүн юу юунаас илүү
өөрийгөө л хамгийн сайн мэднэ биз дээ, намайг надаас өөр хэн мэднэ гэж гэж
асуумаар санагдаж байгаа байх. Гэхдээ юу гээч хүн бусдыг сонирхож, бусдыг
сонсож, бусадтай хамт байх дуртай байдаг хэрнээ дотогшоо өөрийгөө сонсож,
өөртэйгээ хамт байж, өөрийгөө сонирхоход маш бага цаг гаргадаг. Бараг л тийм цаг
байдаггүй. Харин ч ганцаараа байхаас эмээдэг, ганцаараа байгаа харагдахаасаа
ичдэг. Эсвэл ганцаараа байгаа хүнийг "нэг тийм эвгүй" хандах талтай. Хүн болгоны
дотор өөрийгөө голдог зүйлүүд байдаг. Тэгээд тэр зүйлээ хүлээн зөвшөөрөхийг
хүсдэггүйгээс хамаараад бусдын өмнө тэр байдлаа харагдуулахыг хүсдэггүй,
айдастай байдаг. Эсвэл бүр тэрний цаана бидний аль багаас төгс төгөлдөр, бүхнээс
шилдэг, бүхнээс мундаг байлгах гэсэн тэр сургааль, хүмүүжил, хөтөлбөр зэргээс
болчихсон юм уу...? Ямартаа ч тэр сул талуудын алийг нь би өөрчилж чадах вэ,
алийг нь өөрчилж чадахгүй вэ гэдгээ ялгаж салгаад нэгэнтээ өөрчилж чадахгүй
зүйлээ хүлээн зөвшөөрөөд бууж өгөхөөс өөр аргагүй. Хүлээн зөвшөөрвөл таниас ямар
том ачаа хөнгөрнө гээч... Тэгээд мөн өөрийнхөө тэр дотроо төсөөлчихсөн төгс
төгөлдөр, ямар ч хүршгүй хиймэл төсөөллөө орхих хэрэгтэй. Мөрөөдлөөсөө буц
гээгүй л дээ. Хүн болгон тийм биш байх л даа, гэхдээ хэт дутуугийн мэдрэмжтэй
хүн эсрэгээрээ хэт их төгс төгөлдөр руу тэмүүлдэг, мэдээж тэр нь хүршгүй зүйл
болохоор байнга унана , гутарна. Байнга тэмц, чи хоцорно, үргэлж урагш явж
бусдаас түрүүл гэдэг үгэнд үнэн голоосоо дургүй болоод байгаа. Бид нар хэнтэй
уралдаж байгаа юм? насаараа байнга тэгж хэн нэгнийг урдаа оруулчихгүй гэж хичээх
ёстой гэж үү, би л хувьдаа үгүй гэж бодож байна. Би хэнтэй ч уралдаагүй, хэн
нэгний урьд хойно гарах ерөөсөө сонин биш.