Бусдаас үнэлгээ эрж, дандаа бусдын үнэлэмжид эмзэглээд байвал эцсийн бүлэгт та
бусдын амьдралаар амьдрагч болж хувирна. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хэт
хүсэхдээ бусдын төсөөлдөг "Энэ хүн ийм байгаасай" гэсэн бодолд нь тааруулж
амьдрахад хүрнэ. Өөөрөөр хэлбэл жинхэнэ өөрийгөө гээгээд бусдын амьдралаар
амьдарна гэсэн үг. Тэгээд та үүнийг тогтоогоод аваарай. Хэрвээ та "бусдын
хүлээлтийг хангахын төлөө амьдарч яваа биш" юм бол бусад хүмүүс ч мөн адил "таны
хүлээлтийг хангах гэж амьдардаггүй" юм. Бусад хүмүүс таны бодсон ёсоор хөдөлж
өгөөгүй гээд уурлаж болохгүй.
Тэгвэл нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх хүслийг юу
гэх вэ?
Яагаад хүмүүс хамт олныхоо дундаас тодрохыг хүсдэг юм бэ?
Яагаад байр
суурь болон нэр хүндийг эрэлхийлдэг юм бэ?
Энэ бол улс нийгэмдээ үнэлүүштэй хүн
байна гэж хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүсэл бус уу?
Тэгвэл хүлээн зөвшөөрч чадлаа гэхэд үнэхээр аз жаргалтай болно гэж хэлж чадах уу? Хүмүүс нийгмийн байр сууринд
хүрэхээрээ аз жаргалыг мэдэрдэг болов уу?
"Асуудлыг ангилж сурах" Бид бүхэн энэ
хэний асуудал вэ? гэдэг өнцгөөс харж, бусдын асуудал болон өөрийн асуудлаа
ангилж сурах шардлагатай. Бараг бүхий л хүн хоорондын харилцаан дахь
зөрчилдөөнүүд бусдын асуудалд хошуу дүрэх , эсвэл өөрийн асуудалд бусад нь хошуу
дүрснээс үүддэг. Хэний асуудал болохыг ялгаж ангилах арга тун энгийн. "Энэ
сонголтоос үүдэх үр дүнг эцсийн эцэст хэн хүртэх вэ? гэдгийг бодоод үз. /гэхдээ
энэ нь хэн нэгний асуудлыг зөнд нь хаях гэсэн үг биш. / мэдээж аль байдгаараа
тусалж гарах үр дүнг хэлж ойлгуулна. Гэхдээ түүнээс цааш хуруу дүрж чадахгүй.
"Морийг усны дэргэд хөтөлж авчирж чадах ч ус уулгаж чадахгүй".Тухайн хүн
амьдралын хэв маягаа өөрчлөх ү үгүй юу гэдэг нь тухайн хүний асуудал .Зөвлөгөө
өгөгч нь түүнд оролцох боломжгүй. Тухайн хүний хүсэл санаал үл тоон өөрчлөгөхийг
шаардлаа гээд хожим нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахаас өөр юунд ч хүрэхгүй. "Ад
үзэгдэх зориг" номын хэсгээс.
2025.05.28 Яг хэзээнээс ийм болсныг мэдэхгүй, гэхдээ ааажим аажимаар миний сэтгэл зүй, амьдралын хэмнэл, эрч хүч, идэвхи маань улам сайжраад л яваад байна. Би цуглаанд ч, ажилд ч, энгийн бусад өдөр тутмын хэвшилдээ ч, хоол унд, эрүүл мэнд гэх мэтэд ер нь их эрч хүчтэй байгаа. Сүүлийн үед бүр баяр хөөр, урам зоригоор дүүрэн байгаа. Өнгөрсөн 7 хоногт Хэнтий цуглаан руу яваад ирсэн. Энэ хагас сайнд Багануур цуглаан руу явж магтан дууны уулзалт хийх гэж байгаа. Энийг их удаан бодсон хэрнээ гэнэт ийм хурдан бүтчихнэ гэж бодоогүй. Габотой ярилцаж байтал шууд хийхээр болчихсон. Эрэгтэй хүн илүү зоригтой, шийдэмгий юм болов уу, ямартаа ч их гоё байна. Би бас нэг хичээлийг сонгож авч хүмүүст ярина. Хоолны дэглэм маань хэсэг жоохон алдагдсан ч ер нь гэхдээ сайн байгаа. Жин ч хасч байна. Одоо бараг 50 хонож байх шиг байна. 59 кг байсанаас одоо 53 кг болсон байна. Хувцаснууд ч гэсэн гоё зохиж байгаа юм шиг. Ажлынхан намайг гоё хувцаслаж байна гэсэн. Би цаашдаа 45 кг болох хүртлээ ...
