Сэлэнгэ аймгийн Тужийн нарс, Ээж мод, Сайхны хөтөл, Цамхаг, Гэрэлт хөшөө зэргийг 1 өдрийн дотор үзээд буцах 1 өдөр 2 шөнийн хямд, богино аяллын тэмдэглэл
Унааны зардал :
Галт тэрэг:
УЛААНБААТАР-СҮХБААТАР - УЛААНБААТАР
Нийтийн : 7600 х 2
Унтлагын : 14600 х 2
Тасалгаат : 21600 х 2
Тасалбараа ubtz.ticket.mn сайт руу ороод захиалчихаж болно. Нэг хүн ихдээ 4н билет захиалах боломжтой.
СҮХБААТАР сумаас урагш
Тужийн нарс 10 гаран км
Ээж мод 8 орчим км
Цамхаг 25 орчим км
Сайхны хөтөл / хойшоо/ 10 км
/ Такситайгаа яриад явахад эдгээрийг үзэхэд 50-60 мянган төг /
3,4үүлээ явбал хуваагаад төлчихнө.
Зөвхөн Сайхны хөтөл үзнэ гэвэл 2 талдаа нэг машин 15 мянган төгрөг. Алхаад явахад айхтар асуудалгүй. Хөтөл рүү ороход нэг хүний 500 төг, машины зогсоолд 2000 төг төлнө.
Замын зардал бол ингээд болоо.
Хэрэв хонох бол амралтын газар хамгийн багадаа 15 мянгаас эхэлнэ. /1-2 хүний жижиг шовгор нь гэсэн/
Тужийн нарс
Тужийн нарсын ажиглалтын цамхаг
Энэ газар Сүхбаатараасаа 25 орчим км. Дээр нь гараад тэр орчмын моддыг, Алтанбулаг сумыг дурангаар харах боломжтой. Тужийн нарсыг сэргээх зорилгоор 2003 оноос хойш нийт 10 сая гаруй мод суулгасан гэнэ. Тэр моддоо харах, ажиглах зорилготой цамхаг гэж ойлгосон.
Сайхны хөтөл.
Хойгуур нь Монголын хойд хил харагдана.
Жич: энд бол ямар нэгэн хүнсний дэлгүүр, хоол идэх газар болон 00 байхгүй.
Энэ нөгөө суулгасан моднууд. Ийм хөөрхөн эгнүүлээд суулгачихсан байсан. Урьд нь дээгүүрээ нийлдэг, битүү шигүү байсан ой одоо юу ч үгүй болсон гэж ярьсныг сонсоод сэтгэл эмзэглэсэн шүү.
Нутаг нутгийн нэрийн хүнс гэж байдаг. Сэлэнгэ аймгийн хувьд зөгийн бал, мөн утсан загасаараа алдартай. Энэ жижигхэн загас ингээд 5000 төг. Сэлэнгийн талхтай нь идэхээр глё юм билээ.
Кофенд дурлагсад галт тэргээ хүлээнгээ кофе уумаар байвал вокзалаас дээш яваад нутгийн удирдлагын ордны цаагуур баруун гар тийш эргээд нарийн гудмаар ороод чигээрээ явахаар Angel гээд жижигхэн тухлаг кофе шоп байгаа. Угаасаа тэр хавьдаа байдаг ганц кофе шоп нь гэсэн. 😋 Американо 3000 төг, Латте 4000 төг.
Энэ бол хотоор "Зайсан" гэсэн үг.
Вокзалаасаа хойш дээшээ замаа дагаад явахаар Гэрэлт цогцолбор гэж байгаа. Тийшээ гарахаар Сүхбаатар нь ийм гоё харагдана. Голоороо Орхон гол урсдаг.
Нөгөө Тужийн нарсыг дээрээс нь харах Ажиглалтын цамхагийн дуран
Галт тэрэгний хуваарь :
Оройных нь
УБаас 21:15д хөдлөөд Сүхбаатарт өглөө 05:20д бууна.
Буцах нь орой 20:55д хөдлөөд
УБ-т 06:00д бууна.
Очоод такси олдохгүй бол 99174213 дугаартай Гантөмөр гэж ах руу залгаарай. Их гоё сэтгэлээрээ ах шүү. 😉
За.
Та бүхэн бас сонирхолтой, ойрхон, үүргэвчтэй аяллын гоё санаа байвал хуваалцаарай.








