Дууны үгийг нотонд хэрхэн тааруулах вэ?
1. Орчуулсан дуугаа бэлдэх
Дууны үг болон дууны нот
2. Теологийн алдаагүй эсэхийг ахин нягтлах.
Магтан дууны хувьд хамгийн чухал нь дууны үг. Итгэгчид дууны үгээр дамжуулан Бурхан руу хандан талархал магтаал өргөдөг. Тиймээс дууны үг теологийн хувьд ямар нэгэн алдагүй байх хэрэгтэй.
3. Орчуулга нь хэтэрхий утгачилан орчуулсан тохиолдолд эх хувилбартай нь харьцуулан үзэж засварлана.
4. Нотонд зөв хувиарлан байршуулна.
Дууны үг утгын хувьд гоё найруулгатай, үгийн сонголт таарсан байлаа ч дууны нотонд зөв хувиарлах чухал.
Дууныхаа нотны хэмжээг анхаарах
Үгийг зөв таслан байршуулах чухал.
5. Хэмнэл болон аялгуу нь таарахгүй, дуулахад төвөгтэй хэсэгт засвар хийх.
- үгийг солих болсон тохиолдолд аялгуунд нөлөөлөхгүй байхаар засна.
- Хэмнэлдээ тохирохгүй үг орсон тохиолдолд тухайн дууны үгэнд засвар хийнэ.
Гадаад хэлнээс Монгол хэл руу орчуулахад үг нэлээд их болох гээд байдаг талтай. Ийм үед аяндаа таарахгүй байх үе бий.
6. Нэг үгийг үеэр таслахдаа гийгүүлэгчээр эхлэх байдлаар хуваана.
Жишээ нь: ав-рагч бах-дам
Хамаатуулах нөхцөл болон бусад нөхцлийг үеэр таслахдаа хэллэгийн дүрмийг баримтлан хуваана.
Жишээ нь: цус-аар бүр-ийг
Дулаах талааса бү-рийг гэж хувааж байгаа ч аялгууг бичих талаасаа Монгол хүмүүс дууны үгийг хараад ойлгоход дөхөм болно.
7. уртаар дуулагдах аялгуунд "нь" авиаг аль болох оруулахгүй байх хэрэгтэй.
