Шинэ сар, Шинэ долоо хоног, Шинэ хэвшил.
За энэ долоо хоногт эртнээс бодож байсан "Хэсэгчилсэн Мацаг Барилт"-аа хэрэгжүүлэхээр шийдсэн. Анх жин хасах талаар янз бүрийн дэглэм, зөв хооллолтын талаар мэдээлэл уншиж яваад мацаг барилтын үр ашиг, биед ямар ашигтай талаар олж мэдээд тухайн үедээ усан мацаг, хуурай мацаг гэх мэт мацгуудыг хийж үзэж байлаа. Энэ талаар тайлбрласан бичлэг, нийтэлүүд бас нэлээдгүй байдаг. Англи хэлтэй бол бүр их мэдээлэл унших боломжтой.
Номны хувьд Өлсөхүйн гайхамшиг гэж ном байдаг. Бас Энэ бичлэгэн дээр товчхон ойлгомжтой тайлбарласан байсан.
Ерөнхийдөө мацаг нь хэд хэдэн төрөл, 24, 48,72 цагийн мацаг гэж байхаас гадна хамгийн хөнгөн, ажлын хажуугаар хийхэд тохиромжтой нь Хэсэгчилсэн мацаг барилт юм.
Fasting Window / Eating Window гэж хуваагдах ба Миний хувьд 16 цаг мацаг барьж 8 цаг юм иднэ.
Жишээ нь: Өглөө 6 цагт өглөөний цайгаа уулаа гэхэд өдөр 2 цаг хүртэл юм иднэ гэсэн үг. Тэгээд 2 цагаас хойш зөвхөн шингэн зүйл ууна. Дан ус байвал сайн. Бүр хэцүү байвал ногоон цай, хар кофее, эсвэл жимсний шүүс ч юм уу ууж болно. Гэхдээ бүр анх эхэлж байгаа хүн бол эхэлж биеэ бэлдэх хэрэгтэй.
Миний хувьд Өнгөрсөн долоо хоногоос бэлдсэн. Дашрамд хэлэхэд мацаг барих, өлсөх хоёр бол шал өөр, биед үзүүлэх нөлөө нь ч ялгаатай.
Товчхоноор тайлбарлахад бидний бие өдөр шөнөгүй тасралтгүй бидний идсэн хоол хүнсийг боловсруулж, ийш тийш ангилж, задлах ажлыг хйидэг. Харин хэсэг хугацаанд юм идэхгүй байснаар бид биедээ түр ч болов амралт өгч тэр хооронд бидний эрхтэн өөр зүйл руу буюу хэрэггүй хорт бодисуудыг гадагшлуулах, цэвэрлэх, нөгөө гайхалтай өөхнүүдийг бас шатаах ажил руу анхаардаг гэсэн үг.
Бидний зохисгүй , хааш нь хуваарилахаа ч мэдэхгүй болгодог найрлага бүтэцтэй хоол гэсэн нэртэй хорнуудыг зохицуулах гэж ажилласаар эцэстээ туйлдаж ажил хаялт зарласан нь бидэнд ямар нэг өвчин зовиур болж мэдрэгддэг гэж ойлгосон.
За яг мэргэжлийн хүмүүс нь маш гоёор, ул суурьтай тайлбарласан байдаг учраас сонирхвол та нар хайж судлаж үзээрэй.
Нэгэнт тогтчихсон амьдралын буруу хэвшил, хоол хүнсийг зохицуулах бас нэлээд хэцүү ч гэлээ тэр чигээрээ яваад байвал тэрнээс ч муу үр дүнд хүрч болох учраас ухаалаг байж өнөөдөртөө л зөв хэвшилтэй болохын төлөө өөрийгөө дайчлах хэрэгтэй санагдлаа.
Хийж дуусаад үр дүнгийн талаар оруулна аа. 😉
